"Зуслангийн бүсийг Шарга морьт хот гэж нэрлэн дагуул хотын хэлбэрээр зохион байгуулна"

Aдмин / Нийгэм

Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн дагуул хот болон Шинэ Зуунмод хотын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн хаврын чуулганаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар анх удаа Төв аймгийн газар нутаг дээр Улаанбаатар хотын дагуул хотыг корпорацын зарчмаар байгуулна. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Шинэ Зуунмод хотын захирагчийг томилсон. Мөн удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн 30 хувийг Төв аймгаас, бусад гишүүдийг Улаанбаатар хотын захиргаа болон холбогдох яамдаас томилно. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж олсон орлогын 80 хувийг Шинэ Зүунмод хот өөрийнхөө хөгжилд зарцуулна. Үлдсэн 20 хувийг нь Төв аймагт зарцуулна.

Үүнээс гадна 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх, Багануур дүүргүүд улсын зэрэглэлтэй бие даасан хот болно. Харин Багахангай дүүргийн хувьд дагуул хот хэлбэрээр хөгжинө.

Мөн бидний нэрлэж заншсан Партизан тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоныг Агро сити буюу хот орчмын хүнсний хангамжийг бүрдүүлдэг татварын хөнгөлөлттэй бүс байдлаар хөгжүүлнэ.

Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс зуслангийн бүсийг Шарга морьт хот гэж нэрлэн дагуул хотын хэлбэрээр зохион байгуулна.

Мөн бусад дүүргүүд болон Яармаг, Дарь-Эх, Орбит зэрэг одоогийн нэршилтэй 14 хоттой байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.75] 2024-09-20 23:42:27

Арай бодитой сонсогдож байгаа юм нь Зуунмодыг УБ ын дагуул хот болгож байгаа нь овоо үр дүнтэй байж магадгүй. Налайх Багануур угаасаа л хот байсан. Дүүрэг болгоод буцаагаад хот болгоно гээд ингээд тэнэгтээд байхаа болчихмоор юм. Хот болгож байгаа бол татварын орлогыг нь өөрсдөд нь өгөх хэрэгтэй.

зочин [59.153.112.94] 2024-09-20 11:33:10

Ингээд тэнэгтээд бдгын болио боль

Зочин [202.179.25.8] 2024-09-19 16:18:35

СҮХИЙН ТАЛБАЙН БАРУУН ТАЛД БАЙСАН ГОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГТ НҮҮЛГЭЭД ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ. ХЭН ХОЖСОН БЭ. БАРИЛГАА ГОТЫН ЗАХИРГААНД ШАХСАН НЭГ ХҮН Л ХОЖИЖ ӨӨРИЙНХӨӨ БАРИЛГУУД БОЛОН ХАУС ХОТХОНОО ЗАМТАЙ ДЭД БҮТЭЦТЭЙ БОЛГООД ДУУССАН. БУСАД НЬ НИЙТЭЭРЭЭ ХОХИРСОН...

Зочин [202.179.25.8] 2024-09-19 16:15:21

УМАЙСАН ТОГООН ДОТОР САЙН САЙХАН АМЬДРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ Л ХИЙГЭЭД СУУХЫН... ХЭДЭН НӨХДИЙН МӨНГӨ ХИЙХ ТАЛБАР Л БОЛНОШ. ЯАЖ Ч САЙН САЙХАН САНАА ГАРГААД 4-Н УУЛЫН ДУНД Л 1,5 САЯ ХҮН БАГТАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БАЙНА ШД.

ГОТЫН ДАРГАА [202.179.25.8] 2024-09-19 16:11:39

ГОТЫН ДАРГАА. ТА 10 САРЫН 15 ГЭХЭД АЛБА ТУШААЛДАА ТЭСЭЖ ҮЛДЭХ НҮҮ. НИЙСЛЭЛД НУХУУЛЧИХАВ ДА. НААД САНААНУУД ЧИНЬ ТЭГЭЭД Л БУДАА БОЛНО Ш. УГ НЬ ТАНЫГ, ТА ДАРГА НАРЫГ ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАДАХ ГЭЭГҮЙ ШҮ.... ХОТООС 500,000 ИРГЭН ГАРГАЧИХВАЛ ... ИХ ДЭЭД СУРГУУЛУУД, ТӨМӨР ЗАМ, БҮХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ГАРГАЧИХАД Л БҮХ ЮМ ЦЭГЦРЭХ ГЭЭД БАЙХЫН... ЯМАР Ч МЕТРО ХЭРЭГГҮЙ. ЯМАР Ч АВТОБУС , ТҮГЖРЭЛ, УТАА , ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ДҮҮЖИН ТЭЭВЭР ,,,, АСАР ИХ МӨНГӨ ХӨРӨНГӨ ХЭМНЭГДМЭЭР ЮМ. УЛААНБААТАРААС 50 КМ ХҮРЭХТЭЙ ҮГҮЙТЭЙ ЦАГААН ТАЛ БАЙСААР Л БАЙГАА. ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ 45 КМ, СЭРГЭЛЭН 45 КМ, ЭРДЭНЭ СУМ ГЭЭД ЦЭЛИЙСЭН УУДАМ ТАЛ ХӨНДИЙД ГАРЧ БОЛОХГҮЙ ЮҮ. 50 КМ ШҮҮ ДЭ.

Зочин [202.9.40.129] 2024-09-19 13:55:59

Хммм баахан нүхэн жорлон л нэмэгдэнэ, амныхаа пангаар донгодоно шүү энэ хжлгар

Зочин [202.9.47.30] 2024-09-19 02:55:12

Ийм зуслан гэж юу байхав дээ гэр хороолол болсон байна.

Уншигч [188.40.231.185] 2024-09-18 18:02:29

Хотын дарга аа, Бага-хангай, НАЛАЙХ, ТӨВ аймаг гэсэн газаруудаа хот болгочихоод дараа нь наад асуудлаа шийдээч.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.