Макүүчид Киришима Б.Лхагвасүрэн, жюүрёод Чиёошома Г.Мөнхсайхан тэргүүлэгчийн араас нэхэж байна

Aдмин / Нийгэм

Мэргэжлийн сумогийн 2024 оны Аки башёгийн 11 дэх өдрийн барилдааны тойм мэдээллийг хүргэе.

Макүүчи зиндааг сэкивакэ Оносато 11 даваатай ганцаараа тэргүүлж байна. Тэр өнөөдөр давбал гурван башёгийн давааны нийлбэр 33 болж, озэки цолны болзол хангана. Харин сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн есөн даваатай араас нь нэхсээр. Өчигдөр маэгаширагийн есдүгээрт эрэмбэтэй Оошёома П.Дэлгэрбаяр найм давснаар тавин хувийн амжилтаа үзүүлэв.


Жюүрёогийн тэргүүн бөх Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр өвдөг шороодсоноор есөн даваатай хэвээр үлдсэн бөгөөд өнөөдөр тэргүүлэгч Такэрүфүжитэй барилдана. Манай бөх давбал дээрх хоёр сумочийн даваа тэнцэнэ.

Жонокүчид барилдаж буй шинэ залуу Госэйзан Б.Мөнх-Од зургаа дахиа давснаар зиндаагаа ганцаараа тэргүүлсээр.

Макүүчи

Озэки Хошёорюү С.Бямбасүрэн 6:5

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 9:2

Б-9 Оошёома П.Дэлгэрбаяр 8:3

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:6

Б-10 Рога А.Амарсанаа 6:5

Б-14 Онокацү Б.Чойжилсүрэн 4:7

Жюүрёо

З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 9:2

З-3 Тамашохо Э.Энхманлай 4:7

Б-7 Миторюү Б.Төрболд 5:6

З-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:7

Макүшита

З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:4

З-9 Котокэнрюү Г.Билгүүн 2:3

З-12 Асахакүрюү Р.Жамьянтогтох 4:1

Б-14 Саданохикари Д.Наранцогт 1:5

Б-28 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5:1

З- 41 Хокүтомарү Н.Чинзориг 4:2

Б-44 Казэноүми Ц.Билгүүн 5:1

Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2

Санданмэ

Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 5:1

Жонокүчи

З-15 Госэйзан Б.Мөнх-Од 6:0


Сэтгэгдэл

Tsogt [66.181.165.89] 2024-09-19 13:27:24

Амжилт хүсъе.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.