Бэйдоугийн хоёр хиймэл дагуулыг хөөргөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац (CASC) “Бэйдоу” навигацийн системийн хоёр хиймэл дагуулыг өнөөдөр хөөргөлөө.

Хиймэл дагуулуудыг Бээжингийн цагаар 09:14 цагт Сычуань мужийн баруун өмнөд нутагт орших Сичан сансрын хөлгийн буудлаас CZ-3B/YZ зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Уг зөөгч пуужингаар 535 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөжээ.

Энэ удаад "Бэйдоу" системийн гурав дахь бүлэг хиймэл дагуулын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 59, 60 дугаартай хиймэл дагуулуудыг тойрог замд илгээсэн байна.

“Бэйдоу” навигацын системийн хиймэл дагуулуудыг бүрдүүлэх хөтөлбөрийг 2000 онд эхлүүлсэн бөгөөд арилжааны зориулалтаар ашиглах зорилготой юм. Тус хөтөлбөрийн хүрээнд "BDS-1", "BDS-2", "BDS-3" гэсэн гурван өөр үеийн сансрын аппаратуудыг тойрог замд байрлуулжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.