Монголчуудын 100 жилийн өмнөх гэрэл зураг буюу Оскар Мамены буулгасан "Увдист өргөө"

Aдмин / Нийгэм

Холимог техникийн өрөг бүтээлийн “Увдист өргөө” хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өчигдөр нээгдлээ.

Тэртээх 113 жилийн өмнө нэгэн худалдааны төлөөлөгч ажлын аяллаар алс холын Норвегиос Өргөө /өнөөгийн Улаанбаатар/ хотноо иржээ. Харин энэ аялал нь түүний цаашдын амьдралыг өөрчлөн, түүхэнд тэмдэглэгдэх аялагч, судлаач, гэрэл зурагчин болгоно хэмээн төсөөлөөгүй биз ээ. Түүний нэрийг Оскар Мамен /1885-1955/ гэдэг.

Тэрээр 100 гаруй жилийн өмнөөс Монголын түүхийг өгүүлэх 8000 гэрэл зураг, 500 гаруй эд зүйлсийг хайрлан хадгалж, үр, ач, зээдээ үлгэр, домог мэт ярьсаар ирсэн нь Өргөө хотын увдист оршин буй. Түүний үлдээсэн эдгээр түүхэн зураг, баримт, тэмдэглэл нь тухайн цаг үеийн үйл явдал, итгэл үнэмшил, омогшил гэх мэт чухал зүйлсийг агуулдаг бөгөөд 2017 онд олон нийтэд ил болж, судалгааны эргэлтэд орж эхэлсэн юм.

Энэхүү үнэ цэнтэй боломжоос үүдэн Ослогийн их сургуулийн судлаач Мариа Картвейттай 2023 онд холбогдон, үзэсгэлэн гаргах санал тавьснаар ийнхүү хамтарсан үзэсгэлэнг толилуулж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд Монголын тухай түүхийг сонсож өссөн Оскар Мамены ач нар Монголд анх удаа зочлон ирж байгаа нь онцлууштай үйл явдал болж байна.

Олон төрлийн медиа ашиглан уран бүтээлээ туурвидаг уран бүтээлч Н.Отгонбат “Хэлхээ”, “Тунамал” зэрэг бие даасан үзэсгэлэндээ түүхэн гэрэл зургаас иш татсан бүтээлүүдээ толилуулж байв. Харин энэ удаа албан ёсоор Оскар Мамены бодит зургуудтай хоршсон шинэ бүтээлээ дэлгэж байна.

Үзэсгэлэнд түүхэн зургуудын тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх холимог техникийн зураг, өрөг, гэрэл зургуудыг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн куратороор Норвег улсад 10 жил сурч, амьдарсан урлаг судлаач, докторант А.Болормаа ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэнгээр Өргөө хотын амьдрал хийгээд Оскар Мамены аялал зүрх сэтгэлийг нь булаасан хүмүүстэй хэрхэн учруулсан тухай, нөхөрлөл, сэргэн мандалт, мөрөөдөл, ерөөлийн тухай онцлон харуулахыг зорьжээ.

“Увдист өргөө” үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл олны хүртээл болно.


Сэтгэгдэл

Зочин [207.96.54.237] 2024-09-18 20:37:28

Nice Good luck Thanks


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.