Норвеги улсад анх удаа цахилгаан автомашины тоо бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давжээ

Aдмин / Нийгэм

Норвеги улсад анх удаа цахилгаан хөдөлгүүртэй автомашины тоо бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давжээ.

Тус улсад бүртгэлтэй суудлын автомашины нийт тоо 2.8 сая байдаг. Үүнээс 754,303 нь цахилгаан хөдөлгүүртэй, 753,905 нь бензин хөдөлгүүртэй болсныг Норвегийн Зам Тээврийн Холбоо өчигдөр мэдээлсэн байна.

Дизель хөдөлгүүртэй автомашин хамгийн олон буюу нэг сая арай хүрэхгүй тоотой байгаа ажээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм автомашины худалдан авалт эрс буурч байгаа гэнэ.

5.5 сая хүн амтай Норвеги улс 2025 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашин худалдахыг зогсоохоор төлөвлөсөн бөгөөд үүгээрээ дэлхийд анхдагч болох гэж байгаа.

Тус улс газрын тосны орлогоороо дэлхийн хамгийн том баялгийн санг бүрдүүлсэн нь $1.7 их наядын хөрөнгөтэй болсон юм.

Эрх баригчид энэ сангийнхаа хөрөнгийн тодорхой хэсгийг иргэдийнхээ цахилгаан автомашины шилжилтийг дэмжихэд татварын хөнгөлөлт хэлбэрээр зарцуулж байгаа.

Одоогоор Норвегид зарагдаж байгаа 10 шинэ автомашин тутмын ес нь цахилгаан хөдөлгүүртэй байна.

Татварын хөнгөлөлтөөс гадна Норвегид цахилгаан автомашиныг төлбөргүй зогсоол, төлбөргүй цэнэглэгч зэргээр дэмждэг.

Зөвхөн нийслэл Осло хотод 2,000 орчим үнэ төлбөргүй цэнэглэгч байдаг юм.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.175] 2024-09-18 11:48:55

монгол улс енисей мөрөнгөөр дамжин хойд мөсөн далайд гарвал норвеги хамгийн ойрхон улс болно. японы маздагийн ротари хөдөлгүүртэй гибрид машиныг норвеги нэвтрүүлсэн. энэ ротари хөдөлгүүр нь монголчууд хийж чадах боломжтой ба б** түлшээр ажилладаг. устөрөгч, бинзен, ургамлын гаралтай эко түлш ашиглахаас гадна цахилгаанд цэнэглэдэг автомашин болно. ротари хөдөлгүүр нь зөвхөн цахилгаан генераторыг ажиллуулах зарчимтай ба 800 км банкаараа тулах боломжтой. мөн цахилгаан хураагуурын бүрэн цэнэгээр 160 км явах чадвартай. иймд маздагийн гибрид машин банк дүүрэн түлш, бүрэн цэнэгтэй тохиолдолд 960 км зам туулна. норвеги маздатай хамтарсан учраас энэ амжилтад хүрчээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.