Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нийгэм

Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд шинээр бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн зарим төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Нээлттэй Гандан” төслийн хүрээнд тус хийдэд орчин үеийн стандартын шаардлага хангасан бие засах газрыг шинээр бүтээн байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, чин сүсгийн сэтгэлээр өглөгийн буяныг хамтдаа хураасан "Таван Богд" ХХК, "Хаан Банк" нарын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Эрхэм таны болон та бүхний үйлдсэн энэхүү буяны үрээр төрөл тутамдаа Бурханы шашинтай учран золгож, харшлах муу шалтгаан бүгд нь амарлиад дээдийн номыг бүтээхийн цагт аливаа сайн шалтгаан нөхцөл бүхнээр элбэг дүүрэн байхын шүтэн барилдлагыг хамтатган ерөөж байна.

Сайн сайхан үйлс бүхэн тань номын ёсоор дэлгэрэх болтугай.

Arslan.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.