Т.Аюурсайханд 2 жил 6 сар, Б.Ганхуягт 3 жил 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь тус бүр 5 жилээр хасах шийтгэл оногдуулав

Aдмин / Нийгэм

Нүүрсний гэх тодотголтой, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын тэргүүтэй 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс гаргасан шийдвэрийн талаарх танилцуулгыг хүргэж байна.

"Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр хаалттайгаар хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Тодруулбал: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж,

Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.41.93.29] 2024-09-18 12:36:16

Хоёулаа намаа дарамталсан захиа бичиж ялаа хөнгөлүүлээд л Хүүк оёук хоёр айж чичэрч салганаад л Ер нь бүгд хуваалцсан хулгайч нар доо

Зочин [139.5.218.48] 2024-09-16 12:21:03

Монгол улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээ ний хохирол учруулж онцгой аюултай хохирол амссан

ЗОЧИН [66.181.179.51] 2024-09-16 08:13:41

ЕС ОЮУНЭРДЭНИЙН ХЭЛСЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 44 ихнаядын ХЭРЭГ, нэмээд УИХ-ын ДАРГА БОЛЧИХСОН АМАРБАЯСГАЛАНГИЙН 30 САЯ ДОЛЛАРЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ ЗАМХАРСАН УУ. ЕС ГЭХ ЭНЭ ХОГ ШҮГЭЛ ҮЛЭЭЧИХЭЭД ТОМ ХУЛГАЙЧДАА ХАМГААЛААД ШҮҮГДҮҮЛЭХГҮЙ БГАА ГЭХ ҮНЭН БЛЖ ТААРЧ БНА УУ. ТЭР ӨӨРӨӨ БАС ҮҮНД ОРОЛЦЧИХСОН, ХУЛГАЙЧДААСАА ХУВЬ ХҮРТДЭГ ГЭХ ЯРИА ҮНЭН ЮМ БИШ ҮҮ. МАНАЙ ТӨР ЗАСАН МАН-ын ИЙМ ХОГИЙН ХУЛГАЙЧДЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЦАГТ УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ, ЯДУУРАЛ, ӨР ЗЭЭЛ ИЙМ ТУЙЛДАА ХҮРСЭН БАЙНА.

Иргэн [66.181.160.21] 2024-09-16 07:16:58

Шоронд хорих, шороонд булах бол нэг л асуудал. Ямар учиртай зүйл болсоныг түмэнд ойлгуулах бол өөр хэрэг. Яагаад энэ хоёр хүнийг үг хэлэх, хамаатнуудаа илчлэх асуудлыг тас хориод байна вэ. Энэ бол одоо хир нь төрд тэд байгаад л учир холбогдолтой. УИХ эсвэл сайд болохоор гэмт хэрэг нь төрийн хамгаалалтанд ордог байдлыг чинь залуус үнэхээр үзэн ядаж эх орноосоо дайжхад хүргэж байна. Ээ халаг.

Зочин [66.181.191.140] 2024-09-16 13:53:18

Хүрэлсүхээс эхлээд булхайтай бузрууд л даа. 7 ишигний хэргээс хөнгөн ял оноож дээ.. Хулгайчуудаар төр засаг хууль тогтоох , байгуулагаа удирдуулахаар ямар олиг байха ..

Зочин [103.212.116.111] 2024-09-16 06:30:53

Идэж уусан бүх хөрөнгийг нь хурааж авсан юм байгаа биз дээ. Хурааж улсын орлого болгосон бол ял нь таарна даа!!!

Зочин [45.117.35.10] 2024-09-16 04:44:17

Долоогуур толгойтой манай шүүх мандтугай Монголд хамгийн хүнд хэрэгтэн нь ӨНӨРЦЭЦЭГ юм байна Нүүрсний БС цэрэг гэх мэт хэргийг илчлэх ёсгүй юм байж Гэхдээ хэрэг хуучирч хэрээ цайдаггүй нь үнэн

Зочин [66.181.183.217] 2024-09-15 23:21:55

Ахиж марк цуглуулахгүй болтол нь мөн ийм юмнуудыг төрийн албанд хушуу дүрэхгүй брлгох хэрэгтэй. Муусайн гөлөг нарыг буудаж унагавал таарна

Зочин [202.55.188.101] 2024-09-15 22:01:41

Цаазаар авах атлаа,2р 3хан жил өгөөд бас 5н жилийн дараа дахиад улсын мөнгө идэх эрх нь нээгдэнэ гээд байгаа юмуу хаашаа юм?ёстой даварчихсан хар новшнууд юмаа.Монголын ард иргэдээ үнэн доромжилж ханахгүй юм тэ?

Зочин [59.153.112.25] 2024-09-15 18:45:42

Арчаагүй Манын новшнууд 50н нам нь авсн шүү дээ сонгуульд шаасан ард түмэн мэдсэн шүү хулгайчууд аа

Зочин [122.201.31.203] 2024-09-15 14:38:37

Арай л бна шүү бүхэл бүтэн улсын энэ их нүүрс мөнгө идсэн нь батлагдсан юм бол ял нь ийм бага байх ёстой гэж үү ойлгохгүй юм да

Зочин [122.201.31.82] 2024-09-15 08:44:52

Энэ 2 хоёулхнаа нүүрсний хулгай хийсэн үү гэвэл худлаа. Акулууд нь ард нь цэвэр гарлаа. Энэ хоёр тэднээс том хахууль авч 2,3-хан жил суугаад хахаж үхтэлээ баяжиж байна. Ард түмэн сохор биш шүү...

зочин [202.126.90.209] 2024-09-15 00:18:31

Бид ингэж амьдарсаар дуусах байхаа.

Зочин [66.181.185.190] 2024-09-14 22:57:45

Шудрага тав ч шунал болсоон. Дахиж л төсөв хургайлахгүйг хичээвэл болчихно. эр нэг гэнэдлээ. Гэхдээ буруу гэнэджээ. Багабандийг ч балалаа. Зөөлөн шийтгэсэнд хөөрхий Багабандийн нөмөр ч хэрэг боллоо. За ...

123 [124.158.106.104] 2024-09-14 18:44:43

za bolioroi buhel buten Uls oron hudaldsan Tom hulgaich nart shiitgel n baij bolomgui Yl........idddaaaa

Чимгээ [66.181.161.167] 2024-09-14 17:49:25

Арай зеелөн хандаад байгаа юм бишүү хатуу шиитгэж бүх хөрөнгииг хурааж авах ёстой нэгэн зүйр үг Ноёдын үхэл чуулганд Нохойн үхэл ханад гэж'

Удахгүй бүгдээрээ чөмөгний ая сонсоноо. [66.181.160.103] 2024-09-14 22:28:17

Ойлгомжтой юм биш үү. Хөнгөн ял чинь 11-р сарын 26- ны Улс тунхагласны 100 жилийн ойн Өршөөлөөр ороод л явчихна. Тэгээд л чөлөөтэй, чөмгөөрөө шүгэлдэж болно.

Зочин [202.126.88.184] 2024-09-14 12:23:21

АЮУРСАЙХАН Ч ИДЭЭГҮЙ Л БАЙХДАА ХЭЗЭЭ Ч ГООМОЙ ЗҮЙЛ ХИЙХ ХҮН БИШДЭЭ ХАР БАГЫН Л. БУЗАР ШУДРАГА, ХИЧЭЭНГҮЙ , ТУСЧ, ҮНЭН ЗАЛУУ БАЙСЫМДАА ХӨРӨНГӨ ИДЭХ БИШ ХАРИУ БУРУУД ҮНЭН ДУРГҮЙ БАЙСАНДАА НЭГ Л ӨӨР ЗҮЙЛ БАЙХ ШИГЭЭ. АЮУРСАЙХАН ХЭЗЭЭ Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ ДЭЭ

Зочин [202.21.110.11] 2024-09-14 19:29:39

Хохо муу нохой чинь өмөөрдөг гэнэ үү. Бага ял авчихаад тарвагнаж байхад нь

Зочин [202.126.89.142] 2024-09-14 02:16:27

Доромжлох юм даа

Зочин [202.9.40.224] 2024-09-13 21:46:49

Яаж монголд шудрага ниигэм шүүхтэй болондооо хулгаач авлигачууд нь доромжилж дуусахнэээ

Зочин [202.126.89.221] 2024-09-14 08:46:28

Их мөнгө идвэл бага ял авдаг жижиг тогтлоо.

У. Ням [202.131.233.11] 2024-09-13 15:02:28

Үнэнхүү тоглож өгөх юмаа,

zochin [64.119.31.179] 2024-09-13 12:29:09

Yostoi neg hulhidaj bna daa. Iim baidlaar Mongol uls hugjihgui.

Зочин [66.181.183.140] 2024-09-13 10:10:43

Толгойг нь илчих юм аа . Авилгал хээл хахууль, албан тушаалаа ашиглаж баяжахтүн . Улстөрчид , цүнх баригчид, бөгс долоогч , нам дагсан хулгайчуудаа .

оогий [202.131.233.190] 2024-09-13 09:04:00

хэдэн их наядаар нь идсэн хулгайч нар ийм ял авах юм уу


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.