Дөрвөн зуун хонины толгой ба миний мэдэх ерээд оны амьдрал
Он цаг яг л ус урсах шиг хурдан өнгөрч байгааг өнөөдөр л мэдлээ. Ардчилсан намынхан баяраа хийж, хөл толгойгоо олохгүй , шагналын хөлд нэрвэгдэж байгаа энэ өдрүүд тэртээд өнгөрч хоцорсон арван хэдхэн насны минь дурсамжийг сөхөөд болдоггүй.
Буйдхан, жижигхэн аймгийн төвд улаанаар эрчлэн босох хавсрага, хаврын өнгө дагуулж байсан тэр өдрүүдэд “Өлсгөлөн болж байна” гэдэг мэдээг чимээ шуугиантайхан авчирч билээ. Хаана л олны хөл босно, тэр болгон руу хуй салхи шиг эрчлэн хүрдэг миний үеийнхэн Улсын баатар Л.Даваадоржийн талбай дээр яг л бор шувуу шиг шагшираад буучихлаа. Даваадоржийн талбай дээр хэдэн бор эсгий дэвсээд долоо, найман хүн эгнээд хэвтчихэж. Манай Мөрөнчүүд яг л зоопарк үзэж байгаа юм шиг тойрч, шавж, нүдээ унагах нь халаг болцгоож байлаа. “Улаанбаатараас Элбэгээ ирсэн. Одоо үг хэлнэ” хэмээн шуугилдаж, хүн бүрийн нүд айдсаар дүүрэн байсан тэр өдрүүдийг санаж байна. Булган малгай тавьж, цоохор ороолт зүүсэн, улаан хамбан дээлтэй намхан залуу түшлэгтэй сандал дээр зогсоод үг хэлж байлаа. Энэ бол Хөвсгөл аймагт Ардчиллын салхи сэвэлзэж байсан 1990 он.
Тэр хувьсгал яаж өрнөж, тэд Засгийн эрхээ яаж авсан тухай миний хувьд хэлээд байх зүйл алга. Гэхдээ хөдөөний жирийн айл өрхүүд, Монгол Улс социализмаас зах зээлийн нийгэмд шилжих тэр хатуухан өдрүүдийг хэрхэн давсныг бодохоор өнөөдөр инээд ч хүрэх шиг мянга, мянган ээжүүдийг өрөвдөх ч шиг, сэтгэл нэг л сонин.
Он цаг нээрээ хурдан өнгөрч дээ. Картын талхтай, нэг хүн бүхэл бүтэн сарын хугацаанд гуравхан клограмм гурил идэх нормтой тэр өдрүүдийг өнөөдөр дурсах хүн тун цөөхөн байгаа нь хачирхалтай. Магадгүй мартсан, санаж байгаа нь дурсахыг хүсдэггүй ч байж болох юм.
Манай гудамжны хэд амь нэгтэй. Өглөө зургаан цагт заавал нэгээс хоёр айл бяр чадал ихтэй, арай хурдан хөдөлгөөнтэй нэгийгээ талхны очерт явуулна. Тэр бараг хорин хүний дарааллыг нэг дор авна. “Баазын дэлгүүр” гэж нэрлэгддэг ягаан байшингийн үүд өглөөний зургаан цаг гэхэд хар мянган хүний хөлд дарагдсан байдагсан. Манайх ам бүл долуулаа, өдөрт гурван талхны нормтой. Гурван талхны төлөө гурван цаг бусдын хөлд дайруулах шахан зогсох энүүхэнд. Сүүлдээ талханд дугаарлахдаа дасаж эхэллээ. Айл бүр л өдрийн хүнс, мах гурилын хэрэгцээгээ яаж хангах вэ? гэдэг бөөн асуудалтай тулж байлаа. Манай урд гудамжны Даваа эмээ улаан буудай нүдэж, гар аргаар гурил тээрэмдэх арга сурдаг юм байна.
Бүхэл бүтэн тал шуудай буудайг бараг гурван өдөр нүдэж байж, гурван кг хэртэй л бүдүүн ширхэгтэй гурил гаргаж авна. Түүгээрээ бин хайрч иднэ. Гэвч удалгүй бин хайрах тосгүй болдог юм байна. Тэр үед адтайгаараа зартай Даваа эмээ тарваганы тос гэгч өтгөн шар тос авчирч, айлуудад тараадаг юм байна. Харахад сайхан ч аймаар хурц амттай тэр тосонд боорцог хайрч эхэллээ. Эхний хэд хоног идэх хүн олддоггүй. Сүүлдээ ээж маань тарваганы тосны үнэрийг дарах гэж дотор нь давс хүртэл чанаж байсныг санаж байна. Тэр үед гайгүй сүйхээтэй айл л гараар нүдсэн ч гэсэн гурилтай, тарваганы тосонд хайрсан ч гэсэн боорцогтой байсан санагдаж байна. Их олон айл гурилыг зүгээр л хуурайгаар нь тогоонд хуураад, дээрээс нь хар цай хийгээд л зуураад идчихдэг байж билээ. Бас болоогүй гурил зуурч нимгэн элдээд пийшингийнхээ таган дээр тавьж, өнгийг нь шарлуулаад л идчихнэ. Тэр нь “хуурай гамбир” гэдэг их гоё нэртэй.
1991 оны намар цаг. Ээж маань нэг өдөр Жаамаа ахын улаан трактороор дүүрэн ачаатай ирдэг юм байна. Бөөн хонины толгой... Тэр орой ээж аав хоёр зуухны дэргэд суугаад “Цаг улам хэцүү болж байна. Мах магнаг болно. Энэ хэдэн толгойгоор л таван хүүхдийнхээ амыг хуурна даа” гэж ярьж байхыг сонсоод трактор дүүрэн хонины толгойг идэх нь гэж мэдэж билээ. Дөрвөн зуун хонины толгой. Аав маань хар үүрээр босоод үртсээр галлачихна. Биднийг сэрэхэд л тогоо дүүрэн хонины толгой ялз чанаад тавьсан байна. Өглөө босоод л хонины толгой мөлжицгөөнө. Өдөр ирэхэд бас л толгой, орой ч толгойны махан хоол... Бас болоогүй бензин шатахуунгүй болж эхэлсэн гээд түлээ мод ч олдохоо байсан үед нөгөө толгойн ясыг зүгээр л түлнэ. Хонины толгойн шөлөнд хуурч, хальсыг нь хагас дутуу салгасан улаан буудай чанаж идэцгээнэ. Гэхдээ л улс даяар өлсгөлөнд нэрвэгдэх нь халаг байсан тэр өдрүүдэд хамгийн амттай хоол тэр л байж билээ.
Хөөрхий дөө ээжүүд тэр үед үр хүүхдээ өлсгөхгүй гэж ямар их хичээснийг өнөөдөр бодоход сайхан байна. Угаалгын нунтаг, барааны саван хүртэл нүдний гэм болсон үе байлаа. Техникийн сода гэгч нунтаг цагаан юмаар хүүхдүүдийнхээ хиртэй хувцсыг базсаар байгаад хордлого авч, гар нь улаан алаг болсон хүүхнүүд манай гудамжаар дүүрэн байж билээ.
Гэхдээ тэр хүнд цаг үед ганц ч ээж нулимстай явахыг хараагүй, ганц ч ээж зовж байна гэж хэлж байхыг дуулаагүй л юм даа. Цайны идээ хүртэл тасарч тэр үед айлууд цайныхаа идээг дахин дахин хатаана, бас уулруу явж балжингарам нэртэй ургамал түүж, цайгаа чанана. Нэг тийм шингэхэн шар өнгөтэй цайгаар бие биенээ шахаж, цайныхаа амтыг бус данхныхаа өнгийг л ярьцгааж “Тэдний данхыг харав уу? Сайхан өнгөлсөн байна. Мөн ч ажилтай хүн шүү гэж ярьж байсан нь одоо ч нүднээ харагдаж байна.
Ихээ олон жилийн дараа нэг гудамжинд тоглож өссөн найзтайгаа тааралдлаа. Тэр найз маань “Танай ээж их сэргэлэн хүн байж билээ. Манайд нэг өдөр трактор дүүрэн хонины толгой авчирч өгсөн. Ганц манайд ч биш бараг манай гудамжны бүх айлд авч өгсөн байх. 1990-ээд оны тэр их хүнд хэцүү цагийг ээжийн чинь өгсөн хонины толгойгоор л давсан даа” гэж ярихыг сонсоод үнэхээр хэлэх үггүй болтлоо гайхаж билээ. Хүүхдүүд бүгд л хонины толгойгоор хооллож байсан ч тэр тухай хэн ч нэгэндээ хэлдэггүй байсан юм билээ. Ээж маань тэр үед аймгийн Зам ангид няравын ажилтай, амьхандаа л албан тушаалаа ашиглаж, тэр намар бойнд орсон бүх богийн толгойг цуглуулан гудамжныхаа айлуудад тараасан гэдгийг хожуу ч гэсэн сонсоход сайхан байж билээ.
Миний мэдэх 1990-ээд оны амьдралаа гэж...
Mnb.m
Сэтгэгдэл
DGG [139.5.217.227] 2024-09-17 11:54:47
ЭНЭ БҮХЭН ЧИНЬ АРДЧИЛАЛ ГЭЭЧИЙН ДАРАА Л БОЛСОН АСУУДАЛ Ш ДЭ.
Зочин [103.212.116.208] 2024-09-15 21:04:51
СОЦИАЛИЗМЫН ҮЕД КАРТЫН БАРАА ГЭЖ БАЙГААГҮЙ ДУУЛААГҮЙ СОНСООГҮЙ ЮМ БАЙНА.СОЦИАЛИСТ СИСТЕМЫГ НУРААЖ УНАГААД НИЙГЭМ ШИЛЖЭЭД БҮХ ҮЙЛДВЭР АЖ АХУЙ ХААГДААД АЖИЛЧИД ГУДАМЖИНД ГАРЧ БҮГД ХАР ЗАХ БАРААДАЖ ХЯМРАЛД ОРОО БИЗ ДЭЭ 90 ОНООС ХЯМРААД БАЛРАА БИЗ ДЭЭ .ТЭРНЭЭС БИШ СОЦИАЛИСТ НИЙГЭМ БОЛ ОДОО ЭРГЭН БОДОХОД ТАРХИ АМАР ТАЙВАН АМЬДРАЛТАЙ БАЙСАН.ОДОО ЭЛДЭВ ОЛОН ЮМ ИДЭЖ УУГААД ЯАВ ХЭСЭГ ХҮН БАЯЖААД ИДЭЖ УУСНУУД НЬ ХАВДАР ТУСАХД ҮХЭЖ БАЙГААШД ХУДЛАА ЮМУУ
Зочин [202.21.116.78] 2024-09-16 09:49:49
Би Өмнөговьд 1985 онд ажиллаж байлаа. Махны дэвтэр байсаан, бас архийг ч талонаар өгдөг байсан. Байгууллагын даргын гарын үсгээр архины талон гэдэг юмыг өгдөг байсан. Энэ үе социализм байсан юм шүү. Гэхдээ ингэж хэлснээрээ социализм муу, одоо сайхан гэж хэлэх гэсэн юм биш. Үнэн юм үнэнээрээ сайхан л гэх гэсэн юм. Зах зээлийн нийгэм бол яахав сонгодог утгаараа хүмүүст хөдөлмөрлөх эрхийг нь тэрэндээ таарсан хөлсийг нь авах боломжийг нь олж өгсөн нийгэм. Гэхдээ манайхан зарим нэгэн хүмүүс хэтэрхий аашилж байна, өөрсдөө зориулж хууль гаргаЖж байнаввв гэх мэтээр дэндүү гуйвуулж байна даа...
Махны дэвтрийг үзээгүй хүн байхнээ. [66.181.191.37] 2024-09-15 23:27:56
Би 1986 онд Өмнөговьд ажиллахаар очсон. 1987 онд Махны картын дэвтэр манайд өгсөн. 2 хоногт нэг айлд 1-2 кг ястай мах зардаг байсан. Мах байхгүй үед хулангийн мах ч заримдаа зардаг байв. Энэ чигээрээ зарсаар 1990 он болж билээ. Банди дарга 1987-1990 онд аймгийн дарга байсан.
23 [66.181.191.162] 2024-09-15 19:08:20
arai l hetyruulegtei uran saihniii haliltai boljee
Зочин [139.5.218.192] 2024-09-16 10:38:47
Яг л ийм байсан ямар хэтрууллэг алга хө
Power [66.181.160.120] 2024-09-15 18:28:13
Тэр үeд монголд амьдрах хэцүү гэж хэнч гомдоллож байгаагүй. Одоо д монголд амьдрах аршагүй гээд гадаад руу тэмүүлэх болж дээ. Тэгээд хэн монголдоо үлдэж хжил хийж хэн эх орноо хөгжүүлэх юм бол.
Зочин [66.181.187.76] 2024-09-15 10:07:14
Тэр үёд арвайн гурил их аминд орсон до ! Жаахан шар тос хажууд нь тавиад зуурсан арвайн гурилаа идэж өлсгөлөнгөө дарж байснаа санаж байна !
Энэ чинь дэлхийн томчуудаас л болж болсон. [66.181.160.103] 2024-09-14 22:56:24
Эдийн засаг гэнэт нурахлээр өлсгөлөн бололгүйдээ. Өөрчлөн байгуулалтаас болоод ЗХУ-ын эдийн засаг БУДАА болсон. АНУ болон Европын холбоо үүнийг ХҮССЭН. Үүнээс болж Монголд өлсгөлөн бараг БОЛСОН. “Үгүй” гээч?
Зочин [103.212.117.250] 2024-09-14 19:32:02
СОЦИАЛИСТ ГЭГДЭЖ БАЙСАН БҮХ ОРОН НЭГ ТИЙМ АДИЛХАН БАЙСАЭ ШҮҮ.МАЛЫН БУЯН АНГИЙН БУЯНААР НЭГ ИХ ЗҮДРЭЭГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУД.
Иргэн [66.181.177.77] 2024-09-14 18:39:15
Малын толгойн мах одооч чанартай сайн хоолны төрөлд орно
Зочин [103.168.34.145] 2024-09-14 16:30:42
Хэтрүүлэг, уран сайхны халил ихтэй ч зарим нь байгаа оножээ. Тэр үеийн гэрчүүд амьд байгааг бүү мартаарай. Тэр үед ямар ч нам, хэнгуайч байсан тийм л болох, тэр шатыг дамжих л байсан даа..
Osor [202.55.188.41] 2024-09-14 10:40:25
Төсөвийнхөө тал хувийг зөвлөлтөөс авч амь зуудаг байсны гор нь гарч байгаа нь тэр арай ул үндэстэй өргөн цараагаар хар даа. Чамлахаар чанга атга гэж
Зочин [202.131.234.123] 2024-09-14 15:32:18
картын бараагаараа өлсөж байсан нь турж үхээгүй юм даг. тэр үед үйлдвэрийг хужаа эрлийзүүд хувьчилж аваад сөнөөж хүн ардыг шулж байсан юм шүү. намын төв хорооны Ж.Батмөнх АХ-хоныг шарлуулж ам өчигийг нь авч шалгалт авч байгаад төрийг өгөх байсан юм.
Их л өлсдөг байж билээ [203.91.112.170] 2024-09-14 14:25:49
2 зүсэм талхнаас болж 14 тэй эгч нь 8 настай дүүгээ хутгалж алсан хэрэг гарч билээ хогын байсан шүү 90 онд зарим дарга нарын ч юм уу худалдагч дэлгүүрийн дарга нарын хүүхдүүд мэдэхгүй хэцүү байгаагүй л гэж шааж байна тэр пиздад хэлэхэд дарга байсан аав ээж дээ талархаж яваарай лалар минь
Зочин [217.208.144.61] 2024-09-14 11:43:19
Тэгтлээ өлсөхийн туйлд арай ч хүрч байгаагүй шүү. Нормынхоо юмаар болж л байсан. Жигтэйхэн хэцүүдэж, юм юм үзсэн болох гэдэг юм уу.
Зочин [59.153.115.37] 2024-09-14 09:12:24
Шүдэнзээ хэмнээд өвөө маан өөхөн дэнгээр гаансаа нэрдэг байж билээ. Чанга байсан шүү. Гурил гэж айвхдар ховордож билээ. Хаасайгүй тарваганд хавх зүүж шогшисон доо. Ердийн хөсөг шар тэрэг гэж амин зуулга байлаа..
Зочин [202.9.46.232] 2024-09-14 05:12:26
Ардчилал монголыг сүйрүүлсэн.
Зочин [202.55.188.124] 2024-09-14 13:28:11
үгүй тэгээд коммунизмаара байгаач дэ.чадал чнь хүрвэл....
Зочин [103.57.93.57] 2024-09-13 23:15:08
Тийм шүү 90 ээд он хүндхэн байсан шүү
Зочин [66.181.186.205] 2024-09-13 23:03:04
Ацны чинь ардчилал
Зочин [88.116.92.142] 2024-09-13 20:31:38
Нэг шил архи..
Зочин [59.153.112.247] 2024-09-13 18:20:18
1 хүнд 1 сард 200 гр сахар!
Зочин [66.181.179.34] 2024-09-13 17:10:05
Уншлаа .
Зочин [66.181.190.95] 2024-09-13 16:52:52
Та үнэнийг хэлж бас бичижээ!!! Тэр үеийг эргэн санахад. Манай аймагт ГОВЬ ХӨЛӨЛГӨӨН хөдөлгөөн үүссэнээ тунхаглаж 1990 оны 3-р сарын 9-нд Т.БОРЫН талбай дээр цуглаан хийж бидний 9-р ангийн жулдарайнудын нүдийг бүлтийлэгэж билээ. Дандаа аймгийн захиргаа намын хорооны 2-оос 3-н дээд сургууль төгссөн залуучууд байсан гэж одоо аав ээж минь дурсдаг. Тэр хүмүүс одор хаана яаж явдаг юм болдоо?!
Зочин [202.131.234.123] 2024-09-14 15:33:32
гадаадад жаргаж үхэж байгаа даа.
Zochin [66.181.179.122] 2024-09-13 14:20:38
Neeree ailuud gar argaar guril hiij ehelsendee odoo bodohoor ih l dulaahan saihan setgegdel turj bna. Udalgui l tednii huuhed naimaachin bolj gene tedniih tohiroltsoonii delguur neej gene geed l amidral uur bolj ehelsendee.
Зочин [122.201.27.203] 2024-09-13 10:16:06
Улаан буудайг ширмэн тогоонд хуураад ууранд нүдэж бор гурил болгож өгдөг байж билээ эмээ маань