Эхнэртээ гар хүрдэг “энгийн үзэгдэл”

Aдмин / Нийгэм

Орон нутгаас ирсэн найз маань өөрийн суманд нь саяхан тун айхавтар хэрэг гарсныг сэтгэл зовнин ярив. Бага насны дөрвөн хүүхэдтэй айлын нөхөр эхнэрээ байнга зоддог. Зоддогийг нь сум даяараа мэддэг, жиг жуг ярьцгаадаг.

Нэг шөнө мөнөөх л гэр бүлийн хүчирхийлэл эхэлж, эмэгтэй хүний ёолох чимээнээр хөрш айлын залуу нь явж орсон. Эхнэр нь хүүхдийн суултуур тосчихсон цусаа гоожуулж суугааг хараад нөхрийг нь зэмлэхэд “Шөнө орой танихгүй эр хамгаалж орж ирдэг хэн бэ” гээд зодуур улам гаарсныг халаглан ярилаа. Бүсгүйн ар гэрт харж хамгаалах хүн цөөхөн. Үе үе нүүр нүдгүй хөх няц болчихсон явдаг байж. Тэр гэр бүлийн хүчирхийлэл үргэлжилсээр бүсгүй саяхан учир битүүлгээр хорвоогоос хальж, дөрвөн сартайгаас эхлээд зургаан нас хүртэлх дөрвөн жаахан хүүхэд өнчирч хоцорчээ. Сум даяараа бүсгүйг нөхрийнхөө гарт амь үрэгдчихлээ гэсэн яриа ч түгжээ.

Амиа алдаагүй, тахир дутуу болоогүй ч нөхрийнхөө байнгын зодуур, дарамтанд байдаг эмэгтэйчүүд суманд олон гэнэ. Тэр нь сумынхны хувьд бол байдаг л энгийн үзэгдэл мэтээр яриад өнгөрдөг хуучин сэдэв болжээ. Найз маань ч энэ “энгийн үзэгдэл”-ийн бас нэг хохирогч гэдгийг ярианаас нь анзаарав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай асуудал манайдаа топ сэдэв. Үүнийг ярьдаггүй улстөрч, хүний эрхийн байгууллага ховор. Түүнийг дагаад төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, төсөв мөнгө хангалттай тавигдлаа л гэж дуулддаг. Гэтэл алслагдсан сум орон нутагт эхнэртээ гар хүрэх гэдэг “ энгийн үзэгдэл ” мэт хандлага өнөөдөр хүртэл арилаагүй, хүний амь үрэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь анхааралтатахаар юм. Ядаж л суманд энэ төрлийн асуудлыг анхаарах тусгай төсөвтэй сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгээс эхлээд эмэгтэйчүүд и й н байгууллага, цагдаа гээд олон субьект бий дээ?!

DNN.MN


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.31] 2024-09-11 13:37:57

Гэр бүлийн хүчирхийллийг сум даяараа мэддэг байсан юм бол сумын цагдаагийн ажилтан юу хийдэг байна. Орон нутагт Цагдаа маш муу ажиллаж бна даа

Өөрийгөө хамгаалах эрхээ эдлээч. [66.181.160.74] 2024-09-11 11:11:04

Гэрт хутга. сүх, цүйц, шөвөг, калибр буу, дорбин буу байгаа. Ойр хавьд чамайг хамгаалах цагдаа, хөрш, явуулын хүн байхгүй БОЛ өөрийгөө хамгаалаад ЭДГЭЭР хэрэгслийг хэрэглэх хэрэгтэй ш дээ. "Ардчилсан, хүмүүнлэг, эрх зүйт" улсад ингэж л өөрийн эрхээ хамгаалах хэрэгтэй. "Үгүй" гээч?

Зочин [202.131.234.123] 2024-09-16 16:38:52

нутаг усандаа багтахгүй болно тэгээд со руу явах хэрэгтэй болно.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.