Я.Самбууням: Улаанбаатар төмөр зам ХНН-ийн аудитын шалгалт 12 дугаар сард дуусна

Aдмин / Хууль

Үндэсний аудитын газраас Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын ХНН-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцов. Мэдээллийн эхэнд Ерөнхий аудитор Д.Загджав “Монгол улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж хоёр улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд хамтарсан аудит хийж байсан туршлагатай. Аудитад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаануудыг сайжруулах үр нөлөөг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Орос Монголын төмөр замд оруулсан хувь нэмэр тэр дундаа Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээрийн эрэлт, хэрэгжилтийн үйл явцыг үзэх, хуулийн хүрээнд хоёр орны ажлыг явуулах шаардлагатай чиглэлүүд байна. Аудитад хамрагдаж байгаа Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам, Монгол улсын үндэсний аудитын газар болон Оросын холбооны улсын тооцооны танхимын хамтарсан шалгалтын багийн гишүүдэд аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцаа үзүүлж, дайчлах нөхцөлөөр хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь саадгүй гарган өгч ажиллахыг хүсье” гэв

Шалгалтын талаар тодруулж ажлын хэсгийн ахлагч орлогч аудитор Я.Самбуунямтай цөөн хором ярилцлаа.

-Шалгалтын талаар тодруулж өгөөч?

-Үндэсний Аудитын газар, Оросын Тооцооны танхим хамтарч “Улаанбаатар төмөр зам” ХНН 2021-2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байна. ОХУ-ын Тооцооны танхимын аудитын багийн гишүүд хүрэлцэн ирж оролцож байна. Энэ удаагийн аудитын сэдвийг УИХ-ын 2022 оны есдүгээр тогтоолоор баталсан. ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан цаг хугацааны хувьд хойшилсон. Аудитын эцсийн үр дүн энэ оны арванхоёрдугаар сард эцэслэгдэхээр төлөвлөгдөж байгаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг анх байгуулагдахад буюу ЗХУ, БНМАУ-ын засгийн газрын хооронд 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээр түүний өөрчлөлтийн хэрэгжилтийг, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар, коронавирус цар тахлын үед ачаалалтай ажиллаж байсан үеийг ч хамруулан үзнэ.

-Улаанбаатар төмөр замын санхүүжилтийн шалгалт давхар хийгдэх үү?

-Гүйцэтгэлийн аудитын хүрээнд санхүүжилт буюу орлого төвлөрүүлж буй байдал, зарцуулалтын байдлууд үйл ажиллагааны үр ашигтай байдлууд, удирдлага зохион байгуулалтын асуудлуудыг бүгдийг хамруулахаар төлөвлөж байна.

-Энэ байгууллагыг өмнө шалгаж байсан уу?

-Энэ байгууллага нь Монгол Улсын хамтарсан хувь нийлүүлсэн байгууллага. Аудитын ажлыг хоёр орны аудитын дээд байгууллагууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр ямар хугацааг хамруулж хийх вэ гэдгийг төлөвлөж хийдэг. Аль нэг улс нь дангаараа аудит хийх зохицуулалтгүй. Хамгийн сүүлд 2015 онд аудит орсон байдаг. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд аудитад хамрагдаагүй. Тэгэхээр бид 2021-2023 оныг хамруулж гүйцэтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл

Нийт монголчуудад хэрэгтэй зүйл. [66.181.160.55] 2024-08-19 15:33:58

Нийслэлээ Хархоринлуу нүүлгэнэ гэж байхын оронд төмөр замаа яаж 2 УРСГАЛТАЙ болгох вэ гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй байна ш дээ.

Зочин [66.181.191.119] 2024-08-19 22:51:01

Оростой ярихгүй шийдэж чадахгүй. Нийслэл зөөхийг Монголчууд дангаараа шийднэ.

Төмөр замаа өргөтгөх нь хөршүүдээс хамаарна. [66.181.160.55] 2024-08-19 15:29:38

Монголын төмөр зам гэж "их ашиг хийж болно" гээд байгаа боловч даан ГАНЦ урсгалтай зам байгаа учир "ашиг хийж БОЛОХГҮЙ" болчихоод байдаг. Оросууд бол БАМ-ынхаа өргөтгөлд илүү ач холбогдол өгөөд, Хятадруу дан ганц ӨӨРИЙН төмөр замаар ачаа шууд тээвэрлэж ахиухан орлого олох СОНИРХОЛТОЙ байдаг. Монголыг бодох сүйхээ байгаа БОЛОВ УУ? Иймд Монгол Улс нь дан ганц замыг ХОС урсгалтай зам болгож ЧАДАХ УУ? Хэн үүнд хөрөнгө оруулах бол? Үүнд ОХУ, БНХАУ-ыг татан оролцуулж чадах уу?

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.