Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Нийгэм

Улаанбаатарт: 8 дугаар сарын 20-21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. 8 дугаар сарын 22-23-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 8-р сарын 19-нд: 08:30-16:00 цагт: Мэдээллийн технологийн Үндэсний паркт: “Инновац, интеграц, инкубац: Мэдлэг, туршлага солилцох” семинар болно. 8-р сарын 19-нд: Жил бүр зохион байгуулдаг Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт эхэлнэ. 8-р сарын 19-нд: 09:00-18:00 цагт: Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум “Улаанбаатар” зочид буудалд болно. 8-р сарын 21-нд 10:00 цагт: МҮХАҮТ-д Монгол-Словений бизнес форум болно. 8-р сарын 22-23-нд СЕХ-ны Мэдээллийн технологийн төвөөс мэдээллийн технологийн багийн ахлагч нарт танхимын, багийн гишүүд, даамлуудад дадлага болон цахим сургалт зохион байгуулна. 8-р сарын 22-нд: “Лхам” галерейд: “Сэтгэлийн хат: Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. 8-р сарын 19-нд: Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усыг соруулж, шавхаж байгааг хянаж шалган зөрчлийг арилгуулах талаар мэдээлнэ. 8-р сарын 21-нд 08:30-09:30 цагт: “Youth LEAD Mongol” ТББ-ын байранд: ЛГБТ иргэдийн эрүүл мэнд, хүний эрхийн талаар “Тэгш эрх”-ийн өдрүүд зохион байгуулах талаар мэдээлнэ. 8-р сарын 19-20-нд: Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв хамтран “Кембриж Монгол Форум II”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Форумын үеэр АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд дэлгэнэ. 8-р сарын 19-25-нд: БНХАУ-ын Эрээн хотод 2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн" болно. -“Шинэ замнал” ТББ, Зүймэл даавуун урлалын төвийн 20 жилийн ойд зориулсан “Өлзий хээ” нүүдлийн үзэсгэлэн УИД-ийн 5 давхарт iCinema кинотеатрт 8-р сарын 23 хүртэл гарна. Утас: 8572-2016. Орон нутагт: Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 18-20-нд, Мянгад сумын ой 8-р сарын 19-20-нд, Зэрэг сумын ой 8-р сарын 22-24-нд, Увс аймгийн Ховд сумын 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 20-21-нд тус болно.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.