Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ

Aдмин / Нийгэм

Японы Hitachi компани бодит орчныг хиймэл ертөнцтэй хослуулдаг AR (Augmented Reality) технологид суурилсан компьютер тоглоомоор гэр цэвэрлэхийг зугаатай ажил болгохоор шийджээ.

Тус компанийн охин компани Hitachi Global Life Solutions, Inc., ирэх есдүгээр сарын дундуур ийм технологитой утасгүй тоос сорогчоо зах зээлд танилцуулахаар болсон байна.

Компанийн судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь нь гэр цэвэрлэхийг маш их стресстэй, ядаргаатай ажил гэж хариулсан нь ийм тоос сорогч зохион бүтээх сэдэл болсон гэнэ.

Шинэ тоос сорогч нь гэр цэвэрлэхийг зугаатай ажил болгож, дууссаны дараа ямар нэг амжилтад хүрсэн мэт мэдрэмж төрүүлж байхаар бүтээгджээ.

Хэрэглэгч эхлээд гар утсан дээрээ тоглоомын аппликэйшнийг суулгаад цэвэрлэх өрөөнийхөө талбайн тойм зураглалыг (map) үүсгэх юм байна.

Дараа нь гар утсаа тоос сорогчид холбоод ажлаа эхлэх ажээ.

Дууссаны дараа өрөөний цэвэрлэгдсэн талбайн хэсэг өнгөөр будагдаж харагдах юм байна.

Тиймээс хэрэглэгчийн цэвэрлэсэн талбайн хэмжээгээр оноо бодогдож, бүрэн сайн цэвэрлэсэн тохиолдолд илүү өндөр оноо авахаар зохион бүтээгджээ. Бас дэлгэцэд харагдаж байгаа хиймэл хог хаягдлыг цэвэрлэх бүрд нэмэлт оноо цуглуулах юм байна.

Шинэ тоос сорогч нь Hitachi компанийн Power Boost Cyclone цувралын сүүлчийн загвар болж зах зээлд гарах ба үнийн хувьд татвар нь ороод 88,000 иен ($599) байх ажээ.

Эх сурвалж: Yomiuri Shimbun, IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.