“Robot Challenge 2024” тэмцээнд Монголын баг тамирчид III байр эзэлжээ

Aдмин / Нийгэм

“Robot Challenge 2024” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, нийлбэр дүнгээр III байр эзэлжээ.

БНХАУ-ын Бээжин хотод наймдугаар сарын 8-11-ний хооронд зохион байгуулагдсан “Robot Challenge 2024” тэмцээнд дэлхийн 31 орны 5000 гаруй тамирчин, 700 гаруй дасгалжуулагч, 300 гаруй байгууллага, 300,000 оролцогч өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар хот, Орхон, Ховд аймгийн Зохион бүтээгчдийн академи болон “Орхон Эмпати”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулийн 50 гаруй тамирчин насанд хүрэгчид болон ерөнхий боловсролын сурагч гэсэн ангиллаар амжилттай оролцсон юм.

Тэмцээний амжилтаас дурдвал:

  1. Алтан медаль:
    • Мега сумо (Радио удирдлага) Adult - Б.Батзаяа, Б.Эрхэмзаяа
    • Robot rugby (Senior ангилал) - Г.Тамир, Э.Санчирболд, Ч.Давхарбаяр (“Монгол тэмүүлэл” сургууль)
  2. Мөнгөн медаль:
    • Мини сумо (Радио удирдлага) Adult - Т.Баатархүү, Т.Энхсайхан, Б.Эрдэнэчимэг (Зохион бүгээгчдийн академи)
    • Robot rugby (Senior ангилал) - С.Ананд, Б.Бишрэл, Г.Нямбаяр (“Шинэ эхлэл” сургууль)
    • Мега мумо (Радио удирдлага ) Adult - Б.Шагай, О.Анар-Эрдэнэ, С.Эрхэмбаяр (ШУТИС-МИС)
    • Мега сумо (Радио удирдлага) Senior - Б.Батхишиг, Г.Хаш-Эрдэнэ (“Монгол тэмүүлэл” сургууль)
    • Мега сумо (Автомат) Adult - Г.Шинэ-Од /багш/, Г.Уужим, Б.Батхишиг
  3. Хүрэл медаль:
    1. Мини сумо (Senior ангилал) - Б.Ган-Эрдэнэ, Б.Тэмүүжин (“Орхон эмпати” сургууль)
    2. Robot rugby (Senior ангилал) - З.Билгүүндалай, Х.Билигжаргал, Б.Бэлгүтэй (“Шинэ эрин” сургууль)
    3. Unknown mission (Senior ангилал) - Г.Тод-Од, М.Ариг (“Монгол тэмүүлэл” сургууль)

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.