Монгол Улс "Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэрэг" тунхаг бичигт нэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улс "Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэрэг" тунхаг бичигт нэгдлээ.

Энэхүү тунхаг бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гарын үсэг зурж, нэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг мэдээллийг хүүхэд, залуучуудад хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд тэдний оролцоог хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх амлалтыг өгч буй хэрэг юм.

Улаанбаатар хотноо болсон тунхаг бичигт нэгдэж, гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Жүүн Күнүги, Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гэрчээр оролцож, талархан хүлээн авлаа.

Уг тунхаг бичгийг санаачлагчдын нэгийн хувьд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улс уг тунхаг бичгийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газрыг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл

Орчуулгаа нэг эргэж хараач. [66.181.160.55] 2024-08-22 11:57:55

"Уур амьсгалыг өөрчлөлтийг бууруулах ба хүүхэд, залуучуудын үйл хэрэг" тунхаг бичиг гэж орчуулж болоогүй юм уу? Орчуулагчид аа, НҮБ-ын түшмэдүүд дээ?

Асуулт. [66.181.160.55] 2024-08-22 11:53:39

Хүүхэд, залуучуудыг бас бууруулах юм байна, тийм үү? Кх!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.