БУЛГАН АЙМАГТ ЭВ НЭГДЛИЙН “ИХ ЦАГААН СУВАРГА” ЦОГЦОЛБОР 2024.08.28-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Aдмин / Нийгэм

БУЛГАН АЙМАГТ ЭВ НЭГДЛИЙН “ИХ ЦАГААН СУВАРГА” ЦОГЦОЛБОР 2024.08.28-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Булган аймгийн нутаг, хуучнаар Дашчойнхорлин хийдэд Дайчин Чин Ван Ханддорж, Монгол орны хамгийн том “Их цагаан суварга”-ыг 1904 онд бүтээж эхэлсэн байдаг. Тухайн үед 1905 оны модон могой жилийн 7 сард Дээрхийн гэгээнтэн XIII-р Далай лам монгол оронд 7 сар морилон саатахдаа “Их цагаан суварга”-ыг өөрийн биеэр аравнайлан, адисалсан юм.

Түүнчлэн суварга босгосон газар нь алдарт Дандар Агарамба заларч байсан түүхтэй. Дээрхийн гэгээнтэн XIII-р далай лам болон Дандар Агарамба нар хоёр биедээ шавь орсон, номын барилдлагатай дээдсүүд байсан гэдэг.

Ийнхүү Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн эрхмүүд гар, бие, сэтгэл зүрхээ шингээн бүтээн босгосон 32 метрийн өндөртэй “Их цагаан суварга” хэлмэгдүүлэлтийн үед сүйдсэн байсныг Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, “Сод Монгол Групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар өөрийн санаачилгаар 2021 онд дахин бүтээж эхэлжээ.

Эв нэгдлийн “Их цагаан суварга”-ыг шинэчлэн 38 метрийн өндөртэй бүтээсэн нь Азид 5-т, Дэлхийд 6-т өндрөөрөө эрэмбэлэгдэж байна. “Их цагаан суварга” нь зөвхөн шашны төдийгүй танин мэдэхүйн хувьд Уран зургийн галерей, Оройн дээдийн адислал үзмэр, 1024 алтан бурханы чуулганыг багтаасан шашин соёлын төв болж байна.

Энэхүү суваргыг бүтээхэд Далай багшийн нийт бусын номын сахиус болох Балдан Лхам сахиус, Цэрэг дайны аюулаас сахих мэсийн хөө хуяг Лхам бурхны сахиусан хүрд, Бурхан багшийн шарил эрдэнэ Дээрхийн Гэгээнтэнд хуурмаггүй нандин хадгалагдаж буй аривддаг Бурхны ринсрэл, Бурхан багшийн алтадсан нигуртай суумал дүр, Далай багшийн ордноос бүтээдэг манийн үрэл болон Далай багшийн бүтээдэг Пүрэв бурхны бүтээлийн Рашааны үрэл асар нандин, ховор шүтээнүүдийг илгээсэн байна.

Бурхны шашинд суваргыг Бурханы лагшин бие, зарлиг номлол таалал үйлс лугаа барилдлага бөгөөд хамаг бурхдын хурах ордон, Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд хэмээн үздэг байна.

2024.08.28-ны өдөр нээлтээ хийх “Их цагаан суварга”-ын нээлтэнд зориулж Төв гандан хийдийн лам нар ном хурахаас гадна Монголын шашны томоохон төлөөлөл Гэгээнтнүүд оролцож ном хурна. Мөн улс, аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан болж сүсэгтэн олны дунд хандивын сугалаа зохион байгуулж, шилдэг азтан “Приус-40” авто машин, 3 ширхэг мотоцикль болон бусад шагналын эзэд тодрох юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.24] 2024-08-25 18:33:14

Яах гэж юм хийж бүээж байгаа хүнийг доромжлоод байдаг сонин юмаа

Шударгатан. [202.9.40.206] 2024-08-25 09:18:47

Зүгээр нэг суварга гэж цул шавар биш бололтой. Дотроо уран зургийн үзэсгэнгийн танхимтай, үзмэр бүхий танхимтай байх ажээ. Худалдаа үйлчилгээний төвөрхүү байх аа. 34 метр өндөр сав чинь овоо хэдэн давхар байшин байна биз дээ. Зүгээр нэг үхмэл цул шөвөр босгох гэж яалаа гэж их хөрөнгө зарах вэ. Зоогойн танхим, дэлгүүртэй биз дээ.

Асуулт. [66.181.160.67] 2024-08-29 11:37:04

Энэ тэгэхлээр Ариун шүтээн мөн үү?

Бүрэн үйлчилгээний төв байна ш дээ! [66.181.160.100] 2024-08-26 11:26:17

Дотроо тэгээд жорлонтой, хогийн савтай, муу усны турбануудтай, ресторантай, архи зарна гэсэн үг үү?

Jariga.mn [124.158.107.37] 2024-08-24 07:04:58

Ариун Сүнсний Элч Повелийн Үнэнч боол хонин сүргийн Хурганы цусаар Сатан-ыг ялагчид зүгээр л чимээгүй байх шиг сайхан юм хаа байхав.Та нарт л үйлдвэр Цех л дутагдаж гэнэ худлаа худлаа сэтгэгдэл битгий жиргээд бай та нарын санааг мэдэхгүй хэн байв л гэж тун удахгүй талхнаасаа салах гэж байгаа гаа мэдээд боож үхэх гэж байгаа виз дээ үнэн л биз дээ.Бүх үндэстний хүсэл Христийн чуулганы муу сайн Шар хувалзнууд яршиг шүү та нар зүгээр.

Зочин [59.153.115.194] 2024-08-23 10:39:21

Ямар ч бүтээн байгуулалт байхгүй шарын шашны нэгиймэрхүү балай юм хийдгээ хэзээ болих вэ үхэж байсан эргүү анандбузар аа?????????

Зочин [103.41.93.36] 2024-08-23 08:52:57

ккк эргүү анандаа өөрийгөө бодоол шаагаад байгаан

Иргэг [202.126.91.188] 2024-08-22 20:39:28

Тэнэглэлээ зогсоорж үйлдвэр ярих юмсан

Зочин [202.126.90.179] 2024-08-22 19:47:24

Хэээ баячууд яаж өлсөж ядарч буй иргэдийг ойлгох вэ дээ

Зочин [139.5.216.218] 2024-08-22 16:36:28

ийм хөгийн ямар ч хэрэгцээгүй зүйлд хөрөнгө зарж тэнэгэхээ больёо. Хүний амьдралд хэрэгцээтэй баялаг бүтээцгээе л дээ.

Цаг үетэйгээ хамтран хөгжөөч. [66.181.160.55] 2024-08-22 14:14:32

БХЯам, Засгийн газар цаана чинь галт зэвсэг нийтэд зарах журмыг хөнгөвчилж айл бүр буутай болохыг дэмжээд уналаа. Үүнийг болиулаач, үүнд нийт сүсэгтэн олныг хандуулан тэмцүүлээч. Зүгээр нэг Бурханы суварга босгоод, баярлаж хөөрөөд байж болохгүй ш дээ. Өнөө үед Бурханд ХООСОН, ЗОРИЛГОГҮЙ мөргөөд байх нь утгагүй.

мим [14.1.81.34] 2024-08-22 12:49:24

талхны цех ч болсон барьдаг болоосой,энэ овоолсон шавар хэнд хэрэгтэй юм бэ?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.