БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулна

Aдмин / Нийгэм

Өнөөдрийн байдлаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр манай улсын 4,400 гаруй иргэн ажиллаж амьдардаг бол тус улсын 1,800 орчим иргэн манай улсад албан ёсоор оршин суудаг байна.

Харин тус улсад албан бусаар 52,000-55,000 орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий.

2004-2023 онд БНСУ-д нийт 37,323 монгол иргэнийг ажиллах хүчнээр илгээжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх нь аль аль талдаа хэрэгцээ шаардлагатай байгаа талаар ярилцжээ.

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай 2004 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулах, манай улсын ажилчдын ур чадварыг гэрчилгээжүүлж, баталгаажуулдаг, богино хугацааны сургалтад хамруулах талаар хүсэлт тавьсан байна.

Элчин сайд Чой Жин Воны зүгээс хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулах нь чухал хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Манай улсад олгогддог хөдөлмөрийн квотыг бүрэн ашиглах, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхаарч, хамтран ажиллах талаар ярилцсан байна.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

BryanCar [88.201.251.215] 2024-08-29 00:35:03

First up your account and seize MORE! Regardless of your budget, we possess an amazing offer in the course of you! Dregs any amount up to $400 and rig out a REMUNERATION of 100-120% of your leave amount! Still if you don't secure a mammoth amount, you can even escalating your deposit and use to advantage more mirth while playing! Evaluate it truthful promptly and start playing with bonus funds in your account! Your winnings are waiting as a replacement for you! https://shorturl.at/V1G8d

Нина [202.9.40.181] 2024-08-26 13:06:10

Хараар өжиллаж байгаа 50 гаруй мянган монгол иргэнд уучлал үзүүлээд албан ёсны эрхтэй ажиллах хүч болгомоор юм. Ажилоах хүчгүй болсон солонгосын хамаг хар бор ажлыг монголчууд л хийж бна 2 улс визгүй болно гэж олон жил дарна нар худлаа ярилаа.хэн нь визтэй ороод хэн нь визгшй нэвтэрч байх ёстой гэж .шудрага бус харилцаа цуцалвал таарна

Монгол хүн [202.55.188.110] 2024-08-26 07:14:52

Манай төр дандаа иргэдийнхээ эсрэг ажиллана яана даа . Зүгээр байхад л өөрсдөө иргэддээ хүндрэл чирэгдэл нэмээд бхим Хөдөлмөрийн ур чадварыг нь баталгаажуулж гэрчилгээ олгох хүсэлт тавилаа ч гэх шиг . Юугаа хуцаад бгам бээ . Зүгээр манайхан визнийгаралт баривчилгаа онгоцоноос буцаалгийг зогсоо пздануудаа . Илүү битгий хүнд суртл цаас үйлдвэрлэл солонгосын талаас нэхээдбай . Ацаа гэрчилгээжүүлнэ гэж яиадбган. Сөнөтүгэй монол төр .бурууд төрөөс зайл.

Irgen [202.55.188.40] 2024-08-26 05:25:06

Mnai heden turd bga tomchudiin tolgoi yaj ter hugjij bga tom gurenii tolgoid hurehwee dee tamine zvger l turd garch mungu alban tushaal oir hiih yum bhgui shde idej uuuh gsn uls bdg shde er em gishuud tamine

Зочин [66.181.160.108] 2024-08-23 16:56:16

Визийн хариу хүнд суртал гаргахгүй хурдан гаргадаг болох хэрэгтэй байна. Арай л хэтэрхий олон хоногоор хүний паспортыг нь авч шалгаж байна. Зарим нь хүлээж чадахгүй тэнгэртээ гэнэтийн ослоор явчхаж байна аа. Мөн бөөн зардал гаргаж онгоцны билетээ аваад хилээр гаргахгүйгээр буцааж байгаа нь маш харамсалтай байна. Хүнийг ингэж мөнгө төгрөгөөр нь хохироож болохгүй шүү дээ. Тэгээд ямарч хариуцлага хүлээхгүй. Маш гомдолтой иргэд их байна. Хүн хүнээрээ тоглож байгаа хэрэг шүү дээ. Ингэж монгол улсын иргэнийг дорд үзэж байгаа нь харамсалтай юм. Үүнийг сайдын хувьд хатуу анхааруулж хэлэх естой биз дээ.

Зочин [202.126.90.213] 2024-08-23 13:12:00

Виз ггарах бүх болзлыг хангасан иргэдийн виз эь гарахгүй, хил дээрээс тодормо шалтгаанүй буцаана. Өөрсдөө Монгол цруу дураараа ирж татвараа ч бүрэн төлөхгүй ашгаа хийгээд ирж орогноод байж байдаг. Арай л шүү.

Зочин [103.212.162.233] 2024-08-22 13:05:39

Солонгосын ЭСЯ хамгийн муу ажилладаг дэлхий дээр 3 сар болж виз гаргадаг маш хүнд сурталтай виз нь гарсан хүнийг ч бөөн бөөнөөр нь хил дээрээс буцаадаг хогийн ЭСЯ гэж хаана ч байхгүй өөрсдөө болохоор визгүй ирээд л муу муухай хэрэг болгоныг үйлдэж байдаг харилцаагаа тасалбал таарна доо очсон хүмүүс бол жоохон мөнгө хийх гэж дарамтлуулж дарамтлуулж өр зээлээ дараад л бөөн өвчин олоод ирдэг бараг л 90% нь иймэрхүү байгаа үнэн байдал шүү дээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.