Д.Ганхуяг: Үнийн хяналтыг нь тогтоогоод буу зардаг газрыг чөлөөтэй оруулж ирэх, иргэд буугаа хэрэглэхэд бэлэн байх өөрчлөлтийг хийхээр ярилцаж байгаа

Aдмин / Улстөр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар батлан хамгаалах салбартай холбоотой асуудлыг хөндөв.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Батлан хамгаалах тогтолцоо социалист системийн үеийнхээрээ гацсан. Орон нутгийн хамгаалалт гэдэг зүйл нэр төдий цаасан дээр л байдаг. Тэгэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудлыг өөрчилж оруулахгүй бол батлан хамгаалах салбар чинь огт шинэчлэгдэхгүй байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг: Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй аймагтай Засаг даргын удирдлага дор, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр явуулж байгаа. Энэ ажил маш үр дүнтэй байгаа. Ард иргэдийн өөрсдийнх нь галт зэвсэг, унаа хөсөгтэй нь авчирч цэргийн бэлтгэлд сургаж байгаа.

Орон нутгийн хамгаалалттай холбоотойгоор Батлан хамгаалах яаман дээр Орон нутгийн хамгаалалтын газар гэж шинээр байгуулсан. Бүтцийн өөрчлөлтөө хийж эхэлж байна.

Өнгөрсөн жил зэвсэгт хүчний зэвсэг техникийн бодлогыг хуульчилсан. ҮАБЗ-д нууц байдлаар зэвсэг, техникийн шинэчлэлтэй холбоотой төсөв зардлыг танилцуулаад явж байгаа. Сүүлийн хэдэн жил энэ салбарт зэвсэг, техникийн шинэчлэлд мөнгө хуваарилаагүй. Гэхдээ бид гаднын зээл тусламж, хандиваар нэг их наяд орчим төгрөгөөр зэвсэг, техникийн шинэчлэлийн өөрсдийн боломжоор хийсэн.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Бүх иргэдээ зэвсэгжүүлэх, буудлагын төвийг олноор байгуулах, ард иргэдийн болзошгүй аюулд бэлэн байлгах асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ерөнхийд нь тусгаад та нар цааш нь задлаад явна гэж ярьж байх шиг байна. Үүнийг энэ цаг үед зайлшгүй хийх шаардлагатай юу?

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг: Ямар нэгэн асуудал болоход орон нутаг хамгаалалтын эхний эгнээнд бодлого зайлшгүй шаардлагатай. Тэгж байж “иргэн бүр эх орноо хамгаална” гэдэг Үндсэн хуулийн заалтыг биелүүлнэ.

Цаашид үнийн хяналтыг нь тогтоогоод буу зардаг газрыг чөлөөтэй оруулж ирэх, ард иргэд хуулийн дагуу буугаа эзэмшээд ямар нэг тохиолдолд хэрэглэхэд бэлэн байх өөрчлөлтийг хийхээр ярилцаж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Zochin [178.51.227.85] 2024-08-30 05:13:56

Mongol uls ornoo iimerhuu umnuudaar bitgii udirduulaach ee, bigdiig zevsegleed ch iim tsoohon ard tumen uo shalih ve, naadah chin dotroo allaga hyadalt uusgeh gesen sanaatai umuu? Ene chin yaadag daisan be harin

Zochin [178.51.227.85] 2024-08-30 05:04:42

Naad baliar buruu asuudlaa bolioch ee, buu zevseg geed amerkiig duuriaj baigaa um baih daa? Iim um hiih Nohduudiig ajlaas ne halaach !

Иргэн [59.153.114.177] 2024-08-29 09:11:15

ямар террорист бодлого вэ... Ийм бодлого гаргасны төлөө ажлаас нь чөлөөлж төрд ойртуулахгүй байх хэрэгтэй. Буу бариад бие биетэйгээ тулалдах юм уу. Буутай болвол хамгийн түрүүнд 76г онилно.

Айдаг болгочих юм. Энэ сайд гэх хүн. [66.181.191.37] 2024-08-28 12:47:26

Хаашаа юмб? Ангтйн буу зардаг хувийн бизнесээ цэцэглүүлэх гэж энэ хүн Батлан хамгаалахын сайд болсон юм уу? Эсвэл би хүмүүсийн дор нийтэлснийг буруу ойлгочихсон юм болов уу? Гэнэт яагаад буу зарах болчихов оо? Хөдөө явахаас айж байна шүү.

Estoi Ene iim yum yrisan uuh ni toloo [94.206.113.152] 2024-08-27 15:41:58

Ajilaa ni halah heregtei Ene hun esvel ooroo zevsegiin naimaa hiih gej bna uu mash buruu

Нүдэнд харагдаад байна уу? Кх! [66.181.160.100] 2024-08-26 14:35:41

Монголчууд бид өөрөө өөрсдийгөө буу бариад хоёр хөршөөсөө нутгаа хамгаалах юм гэнээ. Тэгэж өнөөдөр УИХурал дээр ярьж байнлээ. Хамгаалж харагдаад байгаа биз?

Иргэн [202.9.40.59] 2024-08-26 11:52:08

Үүнийг ёстой ойлгохгүй байна.Хойшид юу болох вэ

зочин [66.181.191.198] 2024-08-25 15:52:54

Юу?????????? Ямар аймаар хууль тогтоомж вэ? Монголчууд архи их уудаг, цөс ихтэй, дээрээс нь нэг нэгнийхээ үгийг сонсох чадваргүй ямаан омогтой хүмүүс тул буу ашиглахыг зөвшөөрвөл их олон хүний амь нас эрсдэх байх даа? яана аа? ээ бурхан минь. 3,5-ХАН САЯ ХҮНТЭЙ МОНГОЛ УЛС АРАЙ ИЙМ ХУУЛЬ ТОГТООМЖ БАТЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. Буу эзэмших, ашиглах асуудлаа АНУ эргэн харах тухай эрчимтэй яригдаад байгаа юм биш үү?

Иргэн [202.9.41.30] 2024-08-25 10:10:58

Бүх иргэдээ зэвсэгжүүлвэл хэн Монголд аялах, ажиллах вэ. Лайв хийж шантаажилдаг нөхөд буу барьж ажлаа хийдэг болох уу, үр дагавар нь ямар байхыг нь сайн бодмоор юм даа

Зочин [66.181.179.122] 2024-08-24 12:17:14

АНУ-ыг дуурайж иргэд нь зэвсэглэн гал нээж олноор нь алж хяддаг болох нь. Монгол хүн буу, газ хоёр ашиглах соёл дорой, хариуцлага сул шүү дээ.

Зочин [103.212.118.200] 2024-08-24 10:49:34

Олон нийтийн газар хэн нэгэн танхай балмад нөхөр автомат буугаар зэвсэглэж аллага явуулах боломж олгох гэж байгаа юм уу аймшигт хэрэг ар араасаа гарч байгаа өнөө үед зэвсэг чөлөөтэй эзэмшүүлбэл юу болох вэ АНУ барууныхныг дууриагаад байна уу тэдний даалгавараар уу армиа зэвсгээр хангах өөр хэрэг ард түмэнд арай л солиотой сонсогдож байна шүү эрхэм гишүүнцэр гуай

Зочин [124.158.122.242] 2024-08-24 07:52:15

Mongold tur baigaa uu tenegteh hereg bainuu

Зочин [66.181.179.122] 2024-08-24 07:16:08

Бүх иргэдээ зэвсэгжүүлэх ...., буу зардаг газрыг чөлөөтэй болгох ...гээд л ноцтой юм ярьж байна шүү. Дорой ухамсар хүмүүжил, уур омог, дээрэлхүү зан, баян ядуугийн ялгаа, уул уурхайн тэмцэл, нутаг орноо хамгаалах ард олны тэмцэл, архи, мансуурлын хэрэглээ, хулгайн ан, гэмт хэргийн өсөлт гээд оршсоор. Орчин цагийн байлдаанд буу барьж байлдах нь хэр байдаг юм бол ...Дрон, агаарын ноёрхол, алсын тусгалын их буу г.м цэрэгт алба хааж сургахсан.

Зочин [77.249.65.151] 2024-08-23 15:13:13

Маш зөв, амьдрал арай л шударга болно! Улсын бүрэн бүтэн байдалд маш чухал. Бид өөрсдөө харахыг хүсэхгүй л байгаа болохоос биш Дорнодын талыг Хятадад алдчихаад байгаа ш дээ.....

Зочин [210.105.85.22] 2024-08-23 13:09:31

yugaa hutsaad baigaa lalar be ene odoo

Зочин [202.126.89.210] 2024-08-23 12:26:31

хуцаа новшнуудаа зэвсэгт картель байгуулах чинв дутаа юу

зочин [103.57.94.109] 2024-08-23 11:51:29

буу, зэвсэг бол Ухамсар, төлөвшилтгүй манай иргэдэд зохихгүй, буруугаар ашиглана, Бөөн асуудал үүсгэнэ. Тэрнийхээ оронд Гадаад хэргийн яамаа Эх орноо боддог, зөв сэтгэлтэй, чадварлаг боловсон хүчинтэй болгож, Дипломат арга замаар асуудлыг шийддэг байвал ард иргэд нь айх аюулгүй, амар амгалан амьдарч болохоор байна. Б. Батцэцэг сайддаа Амжилт. Хамгийн сайн ажиллаж байгаа сайд.

бат [14.1.81.34] 2024-08-23 09:15:58

маш буруу.хүн бүр буутай боллоо ч эх орны хамгаалалтанд ямарч хэрэггүй.өнөөдөр дайн шал өөрөөр явагдаж байгааг харах хэрэгтэй.сөрөг үр дагавар нь бол ёстой дийлдэхгүй шүү

Балайрч байснаас найрамдаад сууж байсан нь өлзийтэй. [66.181.160.55] 2024-08-23 11:31:54

Тийм ээ. 50 САЯ хүн амтай, зэвсгийн үйлдвэрлэлтэ, том армитай, нисэх хүчинтэй Украйн улсаа алдачих гэж сандарч байна. Барууны улсууд туслаад туслаад нэмэр болохгүй, Украйн зүгээр л цэргүүдээ алдаж дуусч байна. Гэтэл Монгол 3-хан сая хүн амтай, хуучирсан зэвсэгтэй, жоохон армитай, гахцхат онгоцтой, хэдхэн вертолёттой ийм том нутагаа хоёр хөршөөс хамгаалж чадах уу? Элдэв буу зэвсэг иргэдэд тараана гэж хөршүүдийн дургуйг хүргэх нигууртай шүү.Оросын буриад, туваачууд, Хятадын өвөр монголуудын эсрэг тэр зэвсгээ хэрэглэх юм уу?

Иргэн [59.153.86.144] 2024-08-23 08:45:52

Иргэний хамгаалалтын хичээлээ л оруулдаг бол. Юун буутай болгох, Амьд явах баталгаагүй болгох нь. Монголын нийгэмд замбараагүй сөрөг зүйл их болоод байгаа шүү. Нийгмээ судал нөхөр минь

Зочин [202.9.46.1] 2024-08-22 23:17:11

Хөрөнгө мөнгө зарцуулаад улс өөрөө зэвсэг хэрэгсэл хангалттай нөөцлөх нь чухал шүү

а [202.9.46.1] 2024-08-22 23:15:17

Засгын хяналттай иргэдийг бэлэн байлгахад анхаарах нь зөвөө. 10 жилийн хүүхдүүдэд цэрэгжилтийн хичээлийг оруулдаг болгох хэрэгтэй. Буудлагын газруудыг олноор ажиллуулах нь маш зөв.

Зочин [59.153.113.74] 2024-08-22 22:27:22

Маш аюултай шүү.Хүн амын ихэнх нь сэтгэцийн өөрчлөлт стресстэй болсон өнөө үед.Энэ бол зэвсгийн наймаа.

Зочин [103.57.93.82] 2024-08-23 00:35:22

Буу чөлөөт зарах нь зөв. 30 гэр бүл монголыг хоосолсон тул эхлээд шударга ёсыг буу зэвсэгээр тогтоох хэрэгтэй. Эцгийн эрхэт ёсыг уландаа гишгэсэн төртэй болчихсон байхад бусдын халдлагаас өөрийгөө хамгаалах буу хүн бүр эзэмших ёстой. Номтойбаяр мэтийн хулгайч нарыг монголоос гарч явах хүртэл бууг тараах хэрэгтэй.

Иргэн [202.9.40.64] 2024-08-22 19:44:29

Бууг хамаагүй олгож эхэлбэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас буудуулж нас барагчид, овилгогүй архичидййн агсамналын бай болсон энгийн иргэд, дунд сургуулийн хулигаан банди нарын өс хонзонгийн бай болсон өсвөр үеийнхэн, хулгайлсан өмчөө хамгаалах гэсэн дээрэмчдийн булайг харсан шударга иргэдийн тоо жилээс жилд өсөж замын ослоос дутуугүй тоо шинээр гарч ирнэ шүү. Юун буу зарах вэ? Хэний бизнес вэ? Ёстой солиорол.

Зочин [66.181.178.248] 2024-08-22 19:16:27

ОДООГООР БҮХ АЙЛЫГ БУУ ЗЭВСЭГТЭЙ БАЙЛГАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. Батлан хамгаалахаа сайжруулах гээ байгаа бол цэргийн албаа саыжруулах хэрэгтэй. Ядаж цэрэг амиа хорлох, шалтгаан тодорхойгүй амиа алддаг явдлыг гаргахгүй байх хэрэгтэй шүү.

Зочин [202.9.40.3] 2024-08-22 21:49:12

Энэ юу яриад бнаа.маш буруу юм руу орох нь дээ.монгол байтугай америк буу зэвсэг дураар нь зараад одоо горыг нь амсаж яаж залруулах вэ гэж толгойгоо гашилгаж бна.хэн нэг нь уур нь хүрхээрээ буу барьж гараар шүршээд хаячихдаг.маш олон америк иргэд золиос болж байгаа.

Зочин [202.126.90.158] 2024-08-22 18:16:20

Манайхны төлөвшил хэцүү. Бараг бүгд төлөвшөөгүй. Хэн дуртайгаа буудаж хөнөөдөг болох вий дэа. Айх шиг боллоо. Саналаа л бичлээ. Ард иргэдийнхээ саналыг сайн авах хэрэгтэй байхаа

Зочин [66.181.189.159] 2024-08-22 18:11:37

1990 оноос хойш манайхан их л дур зоргоороо, замбараагүй, захиргаагүй болцгоосон доо ... ийм хүмүүс бүгд буутай болоод ирэхээрээ яах бол ?

Зочин [66.181.191.67] 2024-08-22 17:56:10

За энэ ч харин нэг л далий юм сонсогдоод явчих чинь юу вэ? Ард иргэдийг зэвсэгжүүлнэ гэдэг бол маш буруу шүү, төрийн бодлого арай ч иймдээ тулаагүй байлгүй дээ.

Зочин [202.131.235.86] 2024-08-22 17:27:41

энэ бол маш зөв

Зочин [202.9.40.237] 2024-08-22 17:45:50

...маш зөв 1000хувь дэмжиж байна...

Зочин [202.126.89.227] 2024-08-22 17:23:40

Монгол иргэнд бууны шаардлага баыхгүй. Хэний бизнесийг дэмжээд байгаа бууны нохой вэ?

Иргэн [202.9.40.108] 2024-08-22 17:18:07

Цаг нь мөн үү...хэрэв бууг хэн хүссэн нь оруулж ирээд буу эзэмшигчийн зөвшөөрөл хамаарахгүй зарагдвал ёстой гудамжинд буугаа үүрээд төрийн ордон зүглэх нь өмнөхөас хэр олон гарч ирэх бол...

Иргэн [202.126.90.233] 2024-08-22 16:32:43

Ямар солиотой гарнууд вэ Одоо нэг нэгийгээ алах дутаад байна уу Хуцалгүй өнгөрсөн найман жил хулгай хийсэн Хулгайчдыг ил болго

Zochin [178.165.185.84] 2024-08-22 14:49:21

Odoo ulsaas Batlan hamgaalahaa sanhuujuulj chadahgui bolood. Irged uursduu zewsegj gej bgaa yum bizdee. Hoorondoo bie bienee alaad duusahndee. Mongolchuud yamar yamaan omogtoi uls bilee. Arhi sogtuuruulah undaa her ih heregldeg bilee. Alalzaad duusahndee.

Зочин [202.179.25.46] 2024-08-22 14:18:26

Манайд хэрэггүй байхоо, ямарч төлөвшилгүй юмнууд хүн амьтан руу буу гаргаж, солиорох, аягүй бол буудаад алах байхоо!

Зочин [66.181.179.109] 2024-08-22 13:53:02

Ерөнхий чиг хандлага нь зөв байж болох ч цаг нь харин мөн үү ? Өнөөдөр монголчууд бараг л бүгд сэтгэцийн асуудалтай болж, галзуурах нь холгүй юм ярьсаар байгаад албан байгууллага, цэцэрлэг, сургууль, цэргийн анги гээд бүх газар сэтгэл зүйчтэй болсон биз дээ? АНУ-д сэтгэцийн асуудалтай нөхөд л хүн алсаар байгаа биз дээ?

Зочин [172.59.191.144] 2024-08-22 13:49:37

НИЙТИЙН СУРГАЛТЫН ТОВУУДТЭЙ БОЛЖ ИРГЭД ТОДОРХОЙ ХУВААРИАР ОЧИЖ СУРГАЛТАД ХАМРАГДДАГ БАЙХАД Л БОЛНО. БУУДЛАГА, ДРОН АШИГЛАХ ГЭХ МЭТ СУРГГАЛТАД ЖИЛД 3 ОДОР ХАМРАГДААД БАЙХАД БОЛНО. ХАРИН СУМНЫ УЙЛДВЭР, ДРОНЫ УЙЛДВЭР ХЭРЭГТЭЭ ШУУ

Зочин [172.59.191.144] 2024-08-22 13:45:54

Зарим уед буутай бол энэ дээрэлхуу хулгайч нарыг буудах юмсан гэж оорийн эрхгуй бодогддог. Бугд буутай болчихвол хун бур дор дороо эелдэг болдог юм болов уу яадаг юм бол?

Булган [66.181.161.233] 2024-08-22 15:26:52

Европын соёл хүн хоорондын эелдэг харилцаа Францын доромжлуулсан тохиолдолд дуэль хийдэг тэрийг нь бүгд зөвшөөрдөг байсан үеэс л тийм болсон. Азийн Япон Солонгосын хувьд цэрэгжсэн хатуу хууль ёс заншил нөлөөлсөн манайд уг нь иймэрхүү юм байгаа анчин малчин айлууд бүгд шахуу автомат биш буутай үр хүүхэд нь харьцаж сурсан л байдаг. Тэнэг цагдаа нараасаа л эхэлнэ шүү дээ тэд л эхлээд автомат буу эзэмшиж ухамсартай хэрэглэж сурах тэгж байж галзуу солиотой буу барьсан нөхдийг тэр дор нь дарах чадалтай байх сагсуураад дээрэлхээд байвал бүр эсрэгээрээ эргэнэ

Зочин [202.9.40.206] 2024-08-22 13:20:58

Ард түмнии хөрөнгө иргэдиин боломжиииг тондог тонсон өлөн нам дагагсад айх байхдааа нэг мэдрэл мал нь ул чацгуудч тэнэгдэээ

Kca [202.126.89.143] 2024-08-22 12:58:26

Тэнэгүүд

Зочин [202.55.188.93] 2024-08-22 15:34:04

Ро м

Чимдээ [202.126.89.179] 2024-08-22 12:26:35

одоо нэг их буу бариад буудалцаад байх нь хаашаа юм батлан хамгаалах зэвсэг энтр өөр болж бгаа биз дэ буу зэвсэг чөлөөтэй болох нь иргэдийн амь насанд аюултай шүү үр дүн иргэдийн амь нас эрүүл мэнд л хохирно

Иргэн [59.153.86.144] 2024-08-22 12:05:43

Энэ одоо юу яриад байна аа. Улс орноо сүйрүүлэхнэ ээ

Зочин [203.91.112.114] 2024-08-22 11:59:15

zub l yum yarisan bn. tom tsonhoor haraldaa

Эсхүл ... [66.181.160.55] 2024-08-22 11:41:49

Эсхүл Монгол Улс нь армиа санхүүжүүлж ЧАДАХГҮЙ гэдгээ мэдээд түүнийгээ татан буулгаад, ОРОНД НЬ иргэдээ зэвсэглэж Щвейцар шиг болох гэж байна уу? Үүнийг манай Батлах Хамгаалах Яам зөвшөөрөөд, Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлээд, ард иргэдээ зэвсэглэж ЭХЭЛЖ байна уу?

Зочин [66.181.160.62] 2024-08-22 11:33:32

цэрэгжилтийн хичээл оруулах нь чухал мөн монгол хүүхдүүдэд IT ялангуяа бичил дрон хөгжүүлэхэд хүүхдүүдийн тархийг ашиглах хэрэгтэй.

Иргэн [133.106.243.189] 2024-08-22 11:25:58

Энэ бол маш зөв Дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөж томоохон улс гүрнүүд зэвсэглэж эхлээд байна жишээ нь хамгийн энх тайван ч гэгдэх япон улс л гэхэд л өөрийгөө хамгаалах хүчингээ томруулж бусдын адил армитай болохоор танкийн үйлдвэр барьж байна бид хүссэн хүсээгүй дэлхий нийтийн чиг хандлагыг дагах л хэрэгтэй хэдий болтол бид ядуу буурай цэрэг армид зарцуулах мөнгөгүй энх тайван ч гэж өөрсдийгөө хуурч алмайж алцайж хэвтэх вэ? Бид харахыг үнэхээр хүсэхгүй байгаа болхоос хятдуудад дорнод аймагын талыг алдчихаад байгаа шүү.

Буу зардаг хүмүүсийн нөлөөнд ороод байна уу? [66.181.160.55] 2024-08-22 11:25:42

Буу чөлөөтэй зараад унавал 20 жил монголчууд монголчуудаа л буудаж ална. 21 дэх жилд нь хэдэн орос, хэдэн хятадыг буудаж магадгүй. Тэгээд л 2 хөршийн засгийн газруудаас анхааруулга авч НАМ даруулна. Тэд цэрэг ч оруулахгүй, зүгээр л эдийн засгаар боочино. Монголчууд 1919 онд зэвсгээ хятадуудад хураалгаж байсан шиг л юм болно, "Тунгалаг Тамир" кино үзсэн биздээ? Иймд монголчуудад зэр зэвсэг хэрэггүй, бид ямар Америк биш. 30 жил урд хил дээр буун дуу гаргахгүй гэсэн бодлого хэрэгжүүлээд л байсан биздээ? Цаашид энэ бодлого хэрэгжхгүй юм уу? Монгол-Оросын хил дээр буун дуу угийн гардаггүй биздээ? Америкийн лобби буюу нөлөө Монгол Улсад чангараад байна уу?

Зочин [66.181.191.216] 2024-08-22 10:49:09

Соц нийгмийн үед цэрэгжлиын хичээл сургалт МСҮТ ЕБСийн ахлах ангид орж байсан бууны хувьд маш нарийн хяналттай байхгүй бол тэр үетэй харьцуулашгүй зан харьцаа ааш араншин хууль дүрэм өөрчлөгдсөн

Зочин [66.181.189.163] 2024-08-22 10:46:18

Америкийн зарим маанаг хүмүүс гудамж замаар зөв зүгээр яваа хүн лүү бууддаг шиг юм болохвий дээ. Бурхан минь.

зочин [66.181.189.34] 2024-08-22 10:33:12

Юу уншчихав аа? Гаднаас, аль улсаас ямар дайсан орж ирэх гээд хэдхэн иргэдээ буу, сумаар зэвсэглэх болчихов оо? Эсвэл иргэдээ аймаг, сум, нутаг усаар нь талцуулж байлдуулах нь уу? Монгол Улс даян дэлхийд энхийг сахиулах үүрэг амжилттай сайн гүйцэтгэж байгаа зэвсэгт хүчинтэй, түүгээрээ бахархдаг, омогшдог Энхийг эрхэмлэгч ард түмэнтэй улс. Эсвэл буу, сумны наймаагаар хөлжихөөр шийдсэн хэдэн панзчины хатгалга уу? Тайлбарлаач.

Зочин [103.57.93.43] 2024-08-22 10:22:37

Сумны үйлдвэр байрь БХЯ ыг мэргэжлийн хүээр удирдуул

Асуулт. [66.181.160.55] 2024-08-22 11:33:37

"мэргэжлийн хүҮРээр" юм уу, "мэргэжлийн хүНээр" юм уу?

Иргэн [66.181.185.191] 2024-08-22 10:12:58

Биднийг 10 бхд иргэний хамгаалалтын хичээл др заадаг буудуулдаг л бсн шдэ.Сэргээгээд явахад зүгээр.Хэт чөлөөтэй зэвсэг эзэмших бол онцгүй

иргэн [202.21.117.210] 2024-08-22 10:04:14

Иргэний хамгаалалт цэрэгжүүлэлтийн хичээл гээд ЕБС-ийн ахлах ангид ордог байсан шүү дээ үүнийг нь сэргээгээд сургалтын тогтолцоогоо боловсронгуй болгох хэрэгтэй. Хөдөөний айлууд угаас хөдөө хээрээр амьдардаг тул бараг айл болгон ангийн хэрэгсэлтэй байдаг үүнийг сургалтын тогтолцоотойгоо холбох хэрэгтэй харин төв суурин газарт энэ арай өөрөөр цэгцтэй төвлөрсөн байдлаар хэрэгжих ёстой болов уу. Байгалын гамшгийн үед цуглах газар гэдэг шиг маш хурдтай богино хугацаанд цэрэгжилт болон зэвсгийн хувьд бэлэн байдалд шилждэг тогтолцоо чухал байх. Тэрнээс АНУ загвараар хэт чөлөөтэй байлгах гэсэн нь амь амиа бод гэсэнтэй утга ойролцоо л байх шиг энэ замбараагүйтэл эрсдлийг дагуулна.


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.