"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024" үндэсний чуулган болно
Арваннэгдүгээр сарын 29-ний Баасан гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:30-11:00 цагт:
НҮБ-ын байранд: НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ-ны хамтран "Жендэрт суурилан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалт зохион байгуулна.
10:00 цагт:
Төрийн ордонд: Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024" үндэсний чуулган болно.
10:00-13:00 цагт:
Барилгын хөгжлийн төвд: “Нийслэлийн нийтийн тээвэрт суурилсан хөгжил” уулзалт хэлэлцүүлэг болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгээс танилцуулна.
12:00 цагт:
“Буянт-Ухаа” спортын ордонд: "Засгийн газрын цом-2024” спортын тэмцээн болно. Утас: 8911-9482, 9612-1060, 9110-8333.
13:00 цагт:
Спортын төв ордонд: Улаанбаатар хотын аварга шалгаруулах ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн 46 дахь удаагийн тэмцээний нээлт болно. Утас: 9928-5651.
Бусад
-Үндсэн хуулийн цэцэд: Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно.
Сэтгэгдэл