БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, зөвлөхүүд огцрохоо мэдэгдлээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон есөн нарийн бичгийн дарга огцрохоо мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутгийн цагаар Лхагва гаргийн өглөө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чун Жин Сок болон бусад ажилтнууд ерөнхийлөгч зарлигаа цуцалсантай холбогдуулан албан тушаалаасаа огцорч байна” гэж мэдэгджээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чун Жин Сук, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вон Сик, Бодлогын албаны дарга Сун Тэ Юн тэргүүтэй хүмүүс байгаа аж.
Ерөнхийлөгч Юн Сок Ёоль сөрөг хүчинтэй зөрчилдсөний улмаас өнгөрсөн шөнө онц байдлын дэглэм зарласан ч иргэд болон парламентын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, зарлигаа даруй цуцалсан.
Өнөөдрийн байдлаар Үндэсний Ассамблейн гадаа иргэд олноор цуглаж, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж буй аж. Тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд түүнийг огцрох хүртэл ажил хаяхаа мэдэгдсэн байна.
Цугласан 100 орчим хүн “Юн Сук Ёолыг баривчил”, “Хогийн Юн Сук Ёол” гэж хашгирч, түүнийг импичмент зарлаж, албан тушаалаас нь огцруулахыг уриалсаар байгаа ажээ.
Эх сурвалж: CNN, ABC NEWS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл