“Утааны асуудал: Стандарт, хяналт - зуух, түлшний технологи” хэлэлцүүлэг болно

Aдмин / Эрүүл мэнд

2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

8:30 цагт:

Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт:

-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна.

-Засгийн газраас татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох зорилтын дагуу ГЕГ-аас энэ сарын 22-31-ний өдрүүдэд “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Гаалийн зуучлагч байгууллага, сонирхогч бусад этгээдэд зориулсан хамгийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр Гаалийн ерөнхий газарт болно.

14:00 цагт:

“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

-Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.

БУСАД

-Усанд сэлэлтийн УАШТ энэ сарын 22-25-нд болж байна.

-Монгол Улсын Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөнө.

-Цэргийн бүртгэл нийслэлд өнөөдөр дуусна.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Орон нутагт:

Хөвсгөл аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан энэ сарын 22-23-нд болно.

Хилийн чанадад:

Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.