Шүүгчдийг тэтгэвэрт гаргах зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 14-нд товлогджээ. Нэр бүхий иргэдээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна гэсэн мэдээллийг Цэцэд гаргасан байна. Цэц уг мэдээллийн дагуу маргаан үүсгэж, Дунд суудлын хурлаараа хэлэлцэхээр болжээ.
Шүүхийн тухай хуулийн 47.6-д "Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно" гэж заасан байдаг. Энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.123] 2025-02-11 09:42:42
МАНЖИЙН ХААНЫ ЗАРЛИГ ГАРГАХ АЖЛЫН ХЭСЭГ ҮҮ
Зочин [64.119.29.2] 2025-02-11 09:30:52
Ер нь төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэдэг заалт илүү л санагддаг. Эмэгтэй 55, эрэгтэй 60 гэдэг дээрээ л хатуу хугацаатай байхад болно. Ажилласан жилийн босго ч тавиад хэрэггүй. Хэдэн жил ажилласан бай түүгээрээ хувь тэнцүүлээд л гардаг байх хэрэгтэй. 50 шахсан эмгэн төрийн албаны шалгалтыг цээжилтлээ нухаж байгаад төрийн албанд анх орчихоод тэтгэмжээ, тэтгэврээ ахиу тооцуулахын тулд байгаад л байх боломжтой болчихоод байна. Үр бүтээл муутай, сандал суудалд шигдсэн өвгөн эмгэчүүл тэтгэвэртээ гардаггүй, байгаад л байдаг төдийгүй харин ч бүр залуу, мэдлэгтэй, чадвартай, санаачлагатай албан хаагчдыг ядаж л муу арга зальдаа гаршуулаад, тэгж өгөхгүйг нь хавчиж, боож, нухчин дарж ажил хийх аргагүй болгож ажлаасаа гарахад ч хүргэж байгаа харагдаад байна.
Зочин [202.126.89.192] 2025-02-11 08:45:09
Шүүгч гэдэг ажил ч үнэхээр хэцүү муухай ажил хурдан тэтгэвэрт гарсан нь хамаагүй дээр
1 [66.181.177.136] 2025-02-10 22:19:14
Хараал идсэн ажлаас эрт тэтгэвэрт гарах хэрэгтэй
Зочин [202.9.46.65] 2025-02-10 17:40:41
Манж хувцас өмссөн оркууд