Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно
![](/files/dihidglf8eumohupllcv/3/rkKTMpLE7tjOchJKTCjV.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.
Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,
“Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин
1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.246] 2025-02-15 19:09:40
Ядуус гадуур явж байхдаа казак, буриад, орос, хятад ба солонгосоор яриад байна. Гэр хорооллынхон хүүхэд барьцаалж олсон мөнгөөр хотын ресторануудаар орж, хоол идээд байна. Ресторанууд тэр чигээрээ ядууст үйлчилж байна.
ЗОЧИН [60.34.125.198] 2025-02-15 15:47:25
ЕС ҮНЭНГ ЧУХАМХҮҮ ҮНЭНГ ЯРИХ ЁСТОЙ АТАЛ ТАРХИ УГААЖ ХУДЛАА ЯРЬЛАА. ГС-ГМ БООМТЫН ХИЛ ХОЛБОТЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭР 2004оноос ЯРИГДАЖ, 2008 оноос ЭХЛЭН 17 ЖИЛ 60гаран УДАА ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ, УИХ, ЗГ-ын 45 ТОГТООЛ ГАРСАН ГЭДЭГ БҮГД ХУДЛАА. 2014 оны УИХ-аас ГАРГАСАН НАРИЙН ЦАРИГААР БАРИХ 64-р ТОГТООЛЫГ 2020 онд БАТТУЛГА,ЗАНДАНШАТАР,ХҮРЭЛСҮХ НАР ТТ ТЗ-ЫН УДААНЖАРГАЛААР ДЭЭРХИ 64-р ТОГТООЛ ҮХ ЗӨРСӨН ТУХАЙ ҮХЦ-д ӨРГӨДӨЛ ӨГҮҮЛЖ "ЗӨРЧСӨН БНА" гэх ТОГТООЛ ГАРГУУЛЖ УИХ-аар 2020.05.15-нд ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН 57-р ТОГТООЛ ГАРГУУЛСАНААР ТТ-ГС ТЗ-ыг ӨРГӨН ЦАРИГААР БАРЬСНААС ХИЛ ХОЛБОЛТЫН ТЗ ГАЦСАН ГАНЦ ҮНЭН БИЙ ЮМ. ХИЛ ХОЛБОЛТЫН ТЗ-ыг ИЙМ ОЛОН ЖИЛ, ИЙМ ОЛОН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ, ИЙМ ОЛОН ТОГТООЛ ГАРГАЖ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ЮМ ШҮҮ. ОДОО ЭНЭ БЭРХ АСУУДЛЫГ ЕС ШИЙДСЭН ГЭЖ БААТАР БОЛЖ ХИЙРХЭН ЯРИХ ОГТ ХЭРЭГГҮЙ. ГАЦААГ БАТТУЛГА +ТА НАР ӨӨРСНӨӨ ХИЙСЭН ШҮҮ.
Зочин [60.34.125.198] 2025-02-15 15:10:24
ЕС ТАРХИ УГААЖ ХУДЛАА ЯРИХ ХЭРЭГГҮЙ.УИХ-ы 2014 оны ТОГТООЛ,ХЯТАДЫН Си ДАРГЫГ 2014 онд ИРЭХЭД ЗУРСАН ЗГ-ын ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ТТ-ГС 234км ЗАМЫГ НАРИЙН ЦАРИГААР ТАВЬЖ ХЯТАДЫН ДОТООДЫН СҮЛЖЭЭНД НЬ ХОЛБОСОН БОЛ ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГГҮЙ БАЙСАН.БАТТУЛГА,ЗАНДАНШАТАР,ХҮРЭЛСҮХ НАР НАРИЙН ЦАРИГИЙГ ХҮЧИНГҮҮЙ БОЛГОЖ ХОРЛОН ӨРГӨНӨӨР ТАВЬСНЫ ГАЙГААР ХЭДЭН ИХ НАЯДЫН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ЗАРАХ,5ТОЛГОЙН"БОРТОЛГОЙ","ОНЧ ХАРААТ" 2ТОЛГОЙГ ХЯТАДАД ӨГӨХ,ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ, ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БАЙГУУЛАМЖУУД,БООМТ ХООРОНД 2-дахь ЗАМ БАРИХ,ХЭДЭН 1000ВАГОН,ЗҮТГҮҮР ХУДАЛДАЖ АВАХ,ЗАСВАРЫН ДЕПОГУУД БАРИХ,ТЗ-р ХИЛ ГАРГАХ НҮҮРС 6сая ТН-с ХЭТРЭХГҮЙ БОЛГОЖ,3-дахь ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХЫГ БОЙМЛОВ.ЭНЭ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЭЗЭД НЬ ДЭЭРХИ 3+ТТ ТЗ-ын УДААНЖАРГАЛ ЮМ.60гаран ХЭЛЭЛЦЭЭ,УИХ,ЗГ-ын 45 ТОГТООЛ НЬ ЗӨВХӨН ХИЛ ХОЛБОЛТЫН ТЗ-р ХИЙСЭН,ЭНЭ ТӨСӨЛ 2004оноос ЯРИГДСАН ГЭДЭГ ХУДЛАА.2009онд БАТТУЛГА 8тэрбумаар НУУЦ ТЭЗҮ ГЭХ ЮМ ХИЙСЭН,2011онд ЭНЕРЖИ РЕСУРС БАРЬЖ ЭХЭЛСЭН.2013 ОНД БАТТУЛГА ГЭРЭЭГ ЦУЦАЛСНААР ТӨСӨЛ ЗОГССОН ЮМ ШҮҮ
Зочин [66.181.182.89] 2025-02-15 10:42:18
Маш мундаг бна, одоо л энэ хэдэн хүзүүгүй хүний хулгайчдаас салах түүхэн цаг ирж бна..