Д.Цэндбаатар: Бэлтгэлээ сайн хангасан, ялна гэсэн итгэл дүүрэн байна
![](/files/s9ilvctjzqeojthhmxbh/3/67af0f9c9e52a.jpeg)
Мэргэжлийн боксын “WBA” холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тулаан өнөөдөр (2025.02.15) “Аса арена”-д болно. Энэхүү тэмцээнээр мэргэжлийн боксын рингэд нэг ч ялагдалгүй яваа, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Мексикийн шилдэг боксчин Педро Родригес Берналтай өрсөлдөнө.
Тулаанчдын жин үзлэг, халз уулзалт өчигдөр болж, тэд анх удаа нүүр тулсан. Энэ үеэр гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Бэлтгэлээ нэг сарын хугацаанд АНУ-д хийлээ. Мэдээж бэлтгэлээ сайн хангасан. Дэлхийн хэмжээний тулааныг эх орондоо хийх болсондоо баяртай байна.
Миний сэтгэл санаа тогтвортой, айж түгшсэн зүйл алга. Би маш тайван байна. Тамирчин бүрийн арга барил өөр. Надад бодсон зүйл бий. Хэнийх нь бэлтгэл, ур чадвар сайн байгаа нь тэмцээн дээр харагдана. Энэ бол хариуцлагатай тулаан. Ялна гэсэн итгэл дүүрэн байна" гэв.
Энэхүү тэмцээний ялагч ирэх тавдугаар сард Лос Анжелест тулалдах эрх авах юм. Өнөөдөр болох “Night of Champions,Ulaanbaatar-2025”-ын хүрээнд нийт найман тулаан болох ажээ. Үүнд
Э.Цэндбаатар \Монгол\ vs Педро Бернал \Мексик\
Н.Төгсцогт \Монгол\ vs Марк Антони \Филиппин\
Б. Төгөлдөр \Монгол\ vs Рахматиллоён Шарифов \Узбекистан\
Б. Мишээлт \Монгол\ vs Сунил Кумар \Энэтхэг\
О.Бямба-Эрдэнэ \Монгол\ vs Руслан Кириченко \ОХУ\
X.Бекнур \Монгол\ vs Токтосун Уулу Бекболсун \Киргизстан\
Э.Баярсайхан \Монгол\ vs Ибрахим Абдуллаев \Узбекистан\
X.Энх-Амар \Монгол\ vs Майкл Эскобиа \Филиппин\ нар хурд хүчээ тус тус сорих юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл