Төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагддаг.
Энэ жил монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Өнөөдрөөс төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болох юм байна.
Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн”-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Иргэн [139.5.216.114] 2025-03-08 08:28:35
Яг үнэн шүү үнэгүй юм үнэ цэнээ алддаг .
зочин [59.153.86.103] 2025-03-07 20:45:21
монголчууд бидний түүх. соёлын эд өлөгийг Козлов гэх орос судлаад дараа нь буцаан өгнө гээд хулгайлаад алга болсон .дараа геноцид хийж большевикууд хуу хамсан . одоо цагт бид өөрсдөө хятад руу эрээн мяраан эд зүйл элдэв юм авахаар хулгайгаар зөөн хоослож байна .яасан их нүгэлтэй хүмүүс вэ .
иргэн [103.212.119.190] 2025-03-07 15:09:28
Аймаар өндөр өртөгөөр босгочихоод Үнэгүй үйлчилэнэ гээд л байх юм.Яагаад вэ ?????бхга ч гэсэн үнэтэй байх нь музийн Үнэ цэнэ орших байх .!!!!!!!нээх л зүгээр үзүүлсэн даасан байгаа зүйлээ үнэгүйтүүлж бүр улны болгоод л ядуу байлгах бодлого юм уу !!!!!!!! Хөгжихгүй байгаа нь шдээ.???????!!!!!!ёмтой асуудалтай ядуу улс болж бна.даа???????!!!!@
Зочин [66.181.177.23] 2025-03-08 05:47:51
Яг үнэн