Монголын снөүбоардын тмирчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэв

БНХАУ-д снөүбоардын өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн үргэлжилж байна. Монголын тамирчид одоогийн байдлаар хоёр мөнгө, нэг хүрэл, про ангилалд нэг хүрэл медаль хүртээд буй юм.
Тэмцээний параллель слаломын ангилалд 33 тамирчин уралдахад хөвгүүдийн ангилалд М.Тэгшдүүрэн хүрэл, охидын ангилалд М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль хүртсэн байна. Насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд Г.Зоригт хүрэл медаль хүртжээ.
Монголын снөүбордын баг тамирчид 2010 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн амжилт олон улс дахь Монголын тамирчдын анхны медаль болов. Өнөөдөр жиант төрөлд Монголын тамирчид өрсөлдөнө.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Спортын бүх төрлийн галзуу дэмжигч [202.126.90.22] 2025-03-09 10:22:51
Бүх оролцлгчдод цогтой халуун баяр хүрэгье ээ! ИРЭЭДҮЙН ИХ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ!!!!
Зочин [103.57.94.226] 2025-03-09 09:41:05
Залуучуудад баяр хүргэе....Азийн өвлийн наадмаар ганц ч медальгүй шившиг ээн....хамгийн хүйтэн Нийслэлтэй улс гэж байгаам даа