Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны гуравдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга, Ерөнхий сайд нар бараалхана.

Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, бизнес форум зохион байгуулах юм.

Мөн хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээж, нийтэд толилуулна.

Монголын талаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Чехийн талаас 2006 онд Ерөнхийлөгч Вацлав Клаус, 2016 онд Ерөнхийлөгч Милош Земан /АСЕМ/ харилцан айлчилж байжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.226] 2025-03-09 16:00:05

Манай нөхөр юу ярих юм бол доо....оросыг дайна зогсоо гэж хэлэх зориг бн уу....хх

Зочин [103.57.95.236] 2025-03-09 14:12:16

эргүү

Зочин [103.57.95.236] 2025-03-09 14:11:37

эргүү

Erka [103.57.92.151] 2025-03-09 13:29:41

Huukee tosbiin mongoor yasan ih tenej bnaa yaay ymar muuhai hontsiin setgel be eh orond chni bolj b.ga um alga hulgaichuudaar duurchheed bna yl ogson nertei tolgoigni ileed bna ymar muuhai eronhiilogch be


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.