Бусдыг дээрэмдсэн эрэгтэй, эмэгтэй бүлэг хүүхдүүдийг баривчлан шалгаж эхэлжээ

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Улмаар бусдын “Samsung S-23” маркийн гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй А, Д, М, эмэгтэй А, Ш нарын бүлэг этгээдүүдийг энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэддээ оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзан, баталгаат таксигаар үйлчлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Мөн уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг анхааруулав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл