Юн Сог Ёолийг суллажээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын прокурорууд шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй байхаар шийдэж, Юн Сог Ёолийг цагдан хорихоос суллахыг зөвшөөрсөн талаар “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч урьдчилан хорих байрнаас өчигдөр гарчээ. Цагдан хорих төвийн гол хаалган дээр түүнийг олон дэмжигчид нь угтан авсан байна.

Түүний өмгөөлөгчид гаргасан мэдэгдэлдээ “Юуны өмнө Төв дүүргийн шүүхэд эр зориг гарган, хууль бусаар гаргасан шийдвэрээ засч залруулж байгаад талархаж байна” гэжээ. Юн Сог Ёоль бичгээр мэдэгдэл хийж, дэмжигчиддээ талархал илэрхийлсэн байна.

Сөүл хотын төв дүүргийн шүүх өчигдөр баривчилгааг цуцалж, Юн Сок Ёолийг суллах шийдвэр гаргасан. Сөүл хотын төв дүүргийн шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, Юн Сог Ёлийг баривчлах хугацаа дууссаны дараа түүнийг яллах шийдвэр гаргасныг харгалзан суллахаар шийдвэрлэсэн байна. Мөн шүүх мөрдөн шалгах ажиллагааны явц дахь хуулийн процесстой холбоотой зарим нэг асуудлыг эш татжээ.

Юн Сог Ёлийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд онц байдал тогтоосны дараа үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр нэгдүгээр сард баривчилсан.

Зэвсэгт цэргүүд парламентын ордон руу нэвтрэхийг завдаж буйг харуулсан нь Өмнөд Солонгосыг доргиож, 1980-аад оны үеийн дарангуйллын дэглэмийг санагдуулжээ.

Өмнөд Солонгосын мөрдөгчид Юн Сог Ёлийн зарлигийг "бослого үймээн дэгдээх сэдэлтэй" гэж үзэж байгаа аж. Түүний гэм буруутай тогтоогдвол цаазын ял, эсвэл бүх насаар нь хорих ял оноож магадгүй юм байна.

Юн Сог Ёль Сөүл дэх Ерөнхийлөгчийн ордондоо бүгэж, өөрийг нь баривчлах ажиллагааг хоёр долоо хоногийн турш эсэргүүцэн саатуулж, прокурорууд олон удаа түүнийг баривчлахыг оролдсон билээ.

Эх сурвалж: YONHAP, DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.