Зеленский: Украин улс 30 хоногийн хугацаанд гал зогсоох АНУ-ын саналыг хүлээн авч байна
Владимир Зеленский мягмар гарагт Саудын Арабын Жидда хотноо АНУ, Украины албаны хүмүүсийн хооронд болсон хэлэлцээний дараа "Украины тал 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг хүлээж авлаа" гэж мэдэгдэв.
Найман цаг гаруй үргэлжилсэн АНУ-Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дараа тэрбээр “Гал зогсоох тухай санал нь зөвхөн агаар, далай тэнгис төдийгүй байлдааны фронтыг бүхэлд нь хамарна” гэж мэдэгдсэн байна.
В.Зеленский “Украин улс саналыг хүлээн авч байна. Бид үүнийг нааштайгаар үнэлж байна. Бид ийм алхам хийхэд бэлэн байна. АНУ Оросоос мөн адил энэ талаар шийдвэр гаргахыг шаардах ёстой. Москва үүнийг зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоно" гэж хэлжээ.
Америк, Украины тал уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийж, тагнуулын мэдээлэл солилцохыг түр зогсоох шийдвэрийг нэн даруй цуцалж, Америк Украинд цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Украины албаны хүн мягмар гарагт АНУ-аас Украинд үзүүлэх тусламж сэргэснийг баталжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараа дайныг зогсоох алхмууд хийх үүрэг хариуцлага одоо Орост ногдож байгааг онцлон тэмдэглээд “Тэд энх тайвны төлөө байгаа гэдэгт бид найдаж байна. Бөмбөг одоо тэдний талбайд байна” гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гал зогсоохыг зөвшөөрсөн тухай мэдээг сайшааж, энэ долоо хоногт холбогдох төлөвлөгөөний талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцахаа мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.163] 2025-03-12 18:49:51
Дуусчихаа биздээ яасан дуусдаггүй дайн бэ
А [122.201.31.243] 2025-03-12 14:44:34
Ene zewuun gulug ingej bj buun dain ehluulj medeh gulug shuu.ukrain songuulaa yawuulah heregtei bgiim daa
MONGOL [202.9.47.0] 2025-03-12 12:07:22
Муу зальтай хог Орос руу дроноор дайрчаад хэдэн цагын дараа гал зогсоох гэрээг эхэлж зөвшөөрсөн болоод Оросоор үгүй гэж хэлүүлэх гэж арга сэдээд одоо Орос юу гэж гал түр зогсооно гэх вэ дэ! Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг байна да.