Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох тамирчдын нэр тодорлоо

Aдмин / Спорт

Йорданы Амман хотод энэ сарын 25-нд чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг,

125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д Я.Баасанжаргал, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглох юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрэгтэй тамирчид Хөх хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй бол эмэгтэйчүүд нийслэл хотод ААШТ-ий бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Сар шинийн баярын өмнө шигшээ багийн дасгалжуулагчдыг шинээр томилсон бөгөөд Монголын чөлөөт бөхийн түүхэнд анх удаа эмэгтэй дасгалжуулагч шигшээд багтсан. ААШТ нь шигшээ багийн шинэ дасгалжуулагчдын ажлын анхны тэмцээн болох юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.