Сагсан бөмбөгийн лигийн улирлын шилдгүүд тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн улирлын шилдгүүдийг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.
Нийт долоон номинацид шагналын эзэд тодорсон бөгөөд “Хасын хүлэгүүд”-ийн А.Азбаяр “Шилдэг хамгаалан тоглогч” болон “Үнэ цэнтэй тоглогч” гэсэн хоёр гол шагналын эзэн болов. Өдгөө 19 настай, 205 см өндөртэй түүний хувьд өнгөрсөн лигт тоглосон анхны улиралдаа “Шилдэг шинэ тоглогч” болж байсан бол яг нэг жилийн дараа “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж байна. Шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг шинэ тоглогч: М.Чинхутаг (ИНҮТ Еэс ТЛЖ
Шилдэг зургаа дахь тоглогч: Н.Ганбаатар (Эс Жи Эйпс)
Амжилт нь ахисан тоглогч: Г.Болор-Эрдэнэ (Эрдэнэт Майнерс)
Шилдэг хамгаалан тоглогч: А. Азбаяр (Хасын Хүлэгүүд)
Шилдэг дасгалжуулагч: Зелжко Васеливич (Хасын Хүлэгүүд)
Шилдэг олон улсын тоглогч: Байрон Уэсли Жр (Бишрэлт Метал)
Үнэ цэнтэй тоглогч: А.Азбаяр (Хасын Хүлэгүүд)
Сэтгэгдэл