ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав
Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар, Монгол Улсын 2025 оны хоёрдугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөгт болж, 1.1 их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хоёр сард 4.6 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний хоёрдугаар сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 591.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 119.8 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 542.2 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын орлого 195.5 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 32.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.18] 2025-03-17 10:29:50
санаа зоволтгуй ,тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!
Паналтай төсөв байсан юм биш үү? [66.181.160.104] 2025-03-17 10:15:34
Сангийн яамны зохиож байгаа төсөв нь нэг их панаалтай, Сангийн сайдынхаа намыг сурталчлан мандуулсан, сонгогчдод аятайхан сонсогдож улс төржсөн шинжтэй байгаа болов уу. Ямар нэг эрсдэл, саад бэрхшээл гарахгүй юм шиг л байдаг. Гэтэл ганц хоёр зүйлийн дэлхийн үнэ буурахад л манай Сангийн яамны магтаад, хөөргөөд байсан төсөв нь хямралд оровш. Кх! Цаашид тэгээд л сайхан зүйл болчихсон юм шиг "2025 оны төсөвт ийм хүндрэл учирсан тул 2026, 2027, 2028 оны төсвүүд ингээд дордочихлоо" гээд л шалтаг заагаад л унах вий.
Зочин [202.126.91.239] 2025-03-17 09:48:42
МАН-ын хоосон толгойтой луйварчин хулгайч дарга залуусаа сайн сонгооод бай.