Украины дайн дуусах нь тодорхой болов

АНУ-ын Төрийн департамент “Рубио, Лавров нар цахимаар холбогдож Саудын Арабтхийсэн уулзалтынхаа дагуу цаашид хийх арга хэмжээний талаар ярилцаж, АНУ, ОХУ-ын харилцаа холбоог сэргээхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон” гэж мэдээлэв. Харин Оросын ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд Лавров, Рубио нарыняриа Америкийн талын санаачилгаар болсон гэдгийг онцлон тэмдэглээд “Бүх талууд хүч хэрэглэхээ нэн даруй зогсоох улс төрийн яриа хэлэлцээнд орох нь чухалбайна” гэж онцлов. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Америкийн CBS телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол маш урт,үргэлжилсэн фронтодтулалдаж байгаа хүнд хэцүү, гурван жилийн дайн.Хэн ч үүнийг амар зүйл гэж хэлэхгүй. Иймээс хүн бүр бидэнд ямар төлөвлөгөө байгааг мэдэхийг хүсч байгааг би ойлгож байна. “А” төлөвлөгөө болох байлдааны галыг зогсоосноор бид хоёр дахь үе шат болох “Б” төлөвлөгөөнд шилжих болно. Москва, Киевийн хоорондын хэлэлцээ заавал шууд байх албагүй. Гэхдээ ямар ч байсан бид эхний шатыг давахгүйгээр хоёр дахь шатанд хүрч чадахгүй. Тэд бие бие рүүгээ буудаж байхад дайныг зогсоох талаар тохиролцоход хэцүү. Иймээс л ерөнхийлөгч Трамп юуны өмнө гал зогсоохыг хүсэж байна” гэж мэдэгдэв.
Ийнхүү Путин анх удаа цэргийн хувцас өмсөж Украинд эзлэгдсэн Курск мужид очсоны цаад учир тайлагдав. Учир нь Курск мужид нэгдсэн фронт байхгүй, цэргийн хөдөлгөөнт бүлэглэлүүд тулалдаж байгаа одоогийн нөхцөлд ийм, тийм хот, сууринг чөлөөлсөн гэж мэдэгдэх нь цэргийн шинжлэх ухааны үүднээс ямар ч утгагүй зүйл. Харин фронтгүй газарт цэргийн хөдөлгөөнт бүлгийг бүсэлж, хангамжаас нь салгаж, устгах гэсэн ганцхан ойлголт байдаг. Гэтэл Оросын цэргүүд хэд хэдэн чиглэлээр дайрсан ч Украины хөдөлгөөнт бүлгүүдийн нэгийг ч бүсэлж чадаагүйг Украины талаас гадна дайн судлалын мэргэжлийн байгууллагууд нотолсон. Путин анх удаа цэргийн хувцас өмсөж очиход, түүнд Жанжин штабын дарга нь ийм, тийм газрыг чөлөөллөө гэж илтгэж, цэргийн шинжээчдийн доог, тохуу болсон юм. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хуудсандаа“Украины олон мянган цэрэг Оросуудад бүслэгдээд байна. Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан тэдний амийг хамгаалахыг уриалсан. Учир нь энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бидний хараагүй аймшигт аллага байх болно” гэж бичсэн нь цэргийн шинжээчдийг мэл гайхуулж орхисон билээ.Владимир Путин “Курск мужид зэвсгээ тавиад бууж өгсөн Украины цэргүүдийн амь насыг хамгаалж, олзлогдсон цэргүүдийг эмчлүүлнэ” гэж амласан. Бүслэгдээгүй бүлэглэлийн цэргүүд олзлогдоно гэж юу байх билээ.
Хамгийн сонирхолтой нь Оросууд Суджа хотыг чөлөөлсөн гэж мэдэгдсэнээс гуравхоногийн дараа дайн судлалын мэргэжлийн байгууллагууд Украины хөдөлгөөнт цэргийн бүлгүүд Оросын Курск мужид байгаа ч харин Суджа хотыг орхин гарч байгаа болохыг нотлов. Ийнхүү Трампын хувьд ямар аюултай дайныг зогсоож буйгаа, Путины хувьд өөрийн Украинд эзлэгдсэн мужийг бараг бүрэн чөлөөлсөн баатар болсон жүжиг өндөрлөв. Учир нь үүний дараа CNN телевизээр АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф “АНУ-ын ерөнхийлөгч энэ долоо хоногт Оросын ерөнхийлөгчтэй ярилцана гэж найдаж байна. Хоёр тал эсрэг байр суурьтай, тохиролцоход маш хүнд байгаа хэдий ч АНУ тэдний хоорондын ялгааг “нөхөж” байна. Иймээс Трампын Путинтэй хийх яриа үнэхээр сайхан, эерэг мэдээ байх болно”гэж мэдээлэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Флоридагаас Вашингтон орох замдааерөнхийлөгчийн “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд “Би ерөнхийлөгч Путинтэй мягмар гаригт ярина. Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд маш их ажил амжуулсан. Бид энэ дайныг дуусгаж чадах эсэхээ харахыг хүсч байна. Магадгүй бид чадна, эсвэл чадахгүй. Ямар ч байсан бидэнд том боломж байгаа гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
Ийнхүү Оросын Курс мужийн Суджа хотыг тойрсон тавилттай жүжгийн зорилго тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Путин, Трамп хоёрын ярианы дараа “Украины фронтын шугамаар гал зогсох боллоо” гэж мэдэгдэх нь тодорхой болов. Харин гал зогсоосны дараа “Украинд туслах улсуудын сайн дурын эвсэл”-ийн цэрэг Украины нутагт орж, юуны өмнө тэдний цэргийн онгоцууд агаарын орон зайг нь бүрэн хамгаалалтдаа авах болно. Энэ бол Украины дайн дуусч байна гэсэн үг. Харин 2000 км үргэлжилсэн фронтын шугамын дагуу байнгын хяналт тогтооно гэдэг бол цаг шаардсан бас үнэхээр нүсэр ажил. АНУ, ОХУ тэдний төлөөлөгчдөд уулзах боломж олгосон Саудын Араб, Турк мэдээж Европын Холбоо, НАТО-гийн удирдлага бас Хятад, Энэтхэг магадгүй Канад, Австрали, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгчид ширээний ард сууж энэ том асуудлыг шийдэх байх. Хамгийн гол нь энэ хэлэлцээрээр Путин өөрийн аюулгүй байдлын оронд, Оросын атомын бөмбөгийг хураалган, ардчилсан сонгууль явуулахын тулд өөрийн суудлыг ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевт шилжүүлэх тохиролцоо хийх болно.
Ийнхүү ОХУ-ын гадаад дайн дуусаж, дотооддоо Монголын түүхийн “бага хаадын үе” давтагдах болно. Энэ нь ОХУ үндэстэн, ястнаараа задарч, Украин газар нутгаа эргүүлэн авна гэсэн үг. Орос, Украины асуудлаас салсан Трампын хувьд Иран, Хятад, Хойд туйлд анхаарлаа хандуулах боломж бүрдэнэ. Харин Путины хувьд Трампын амласан ёсоор ойрын хүрээнийхэнтэйгээ хүн бүр таван сая ам. доллар төлж АНУ-ын паспорт авч дуртай улсаараа аялах биз. Гэхдээ Путин хөрөнгийг нь булаан авахын тулд ойр тойрныхон нь “новичок” өгчих байх гэсэн байнгын айдастай амьдрах болно.Ямар ч байсангурвын гурван жил үргэлжилсэн цуст дайн дуусах гэж байна.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Гэрэл [139.5.217.82] 2025-03-20 18:50:53
Хүмүүст үнэлэгдэхээр,үнэмшилтэй мэдээллийн сайн эх сурвалж байя гэвэл Улс төрийн тоймчоо солих хэрэгтэй юи бна
Гэрэл [139.5.217.82] 2025-03-20 18:48:23
Би яг Ванга шиг хэлье- гэдэг шиг юм бичдэг тоймч байна даа ккк
medee утгаа алдав [66.181.184.134] 2025-03-20 15:15:14
утга зүйн уялдаа холбоо, баримт нотолгоонд бус шар хэвлэлд тулгуурласан нийтлэлээр medee.mn дүүрчээ. сэтгүүл зүйн бодлогоо эргэн харах, сайн сэтгүүлчдийн нийтлэл оруулж байхгүй бол энэ сайт хол явахгүй ээ. редакцийн зөвлөл байдаг бол өөрсөддөө бодитоор дүн тавиад үзээрэй
Зочин [59.153.113.232] 2025-03-20 13:59:20
Г.Амарсанаагийн олон олон нийтлэлийг уншсан .Мэдээлэл нь голдуу таамаг дэвшүүлсэн , барууны мэдээлэлээс авсан , худал хуурмаг зүйл бичсэн шал дэмий зүйл байдаг . Украйн ялагдсан .4 мужаа алдсан .Бусад орноос тусламж авлаа гэсэн өр болон үлдэж газрын баялгаа эрчим хүчний салбартайгаа хамт өгчих шиг боллоо .
Гол нь юу болсон юм бэ? [66.181.160.39] 2025-03-20 10:38:21
Ер нь бол Украйн дайнд ОХУ-д ЯЛАГДААД энэ дайн дуусч байгаа. "Үгүй" гээч?
Зочин [202.131.225.197] 2025-03-20 01:11:07
тэнэг дурак. худлаа шүү
зочин [66.181.188.47] 2025-03-19 15:45:37
Байгаа бодит үнэнийг яг зөв бичиж үнэлсэн байгаад талархал илэрхийлье. ВВС, DW, NHK гээд дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр дээрх үнэнийг ярьсан шүү дээ, зарим хүмүүс зөвхөн орос хэлнээс мэдээлэл авдаг юм уу? арай л дутуу буруу ташаа мэдээлэлтэй байна уу? Орос төсвийнхээ 50%-ийг дайнд зарцуулж, дотооддоо амьдрал сайнгүй байгаа биз дээ? 3 жил гаруй Украйн руу дрондлоо, бөмбөгдлөө, юу хожив? Дайны төлбөрийг ХЭН ХЭЗЭЭ ХЭРХЭН ЯАЖ төлөх вэ? Украйны зүүн хэсгийн 4 мужийг орос эзэлсэн үү? эсвэл тэд өөрсдөө орост нэгдсэн үү? орос яг ямар газар нутгийг байлдаж эзэлсэн бэ? оросын 890к орчим цэргийн амь нас үрэгдсэн үү? Яахын тулд ийм олон хүний амь насыг эрсдүүлж, асар олон үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, гүүр, эрчим хүчний эх үүсвэр, орон байр объёктуудыг устгаж үгүй болгосон бэ? Украйны 70-700к хүүхдийг хэн хулгайлсан бэ? Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үг байдаг уу? Украйнчуудыг бурхан ивээх болтугай. Дэлхий нийт дайн зөрчилгүй, амар амгалан, тайван сайхан найрсаг байг.
Фашизмыг дахин ялсан, хагас ялсан нь үнэн. [66.181.160.39] 2025-03-20 10:31:28
50 хувиа зарчуулчихаад хожсон зүйл БАЙГАА. Украйнд байсан 4-ийн 4 орос мужийг ОХУ-даа НЭГТГЭЧИХЛЭЭ. 1939 онд Финляндын зүүн нутгийг ОХУ-д нийлүүлсэнтэй адил. Одоо харин Харьков, Одессыг ЯАХ ВЭ гэдгээ бодож сууна. Дронуудаа туршиад үзлээ, дрон үйлдвэрлэх бүхэл бүтэн АЖ ҮЙЛДВЭР ОХУ-д байгуулчилаа. Дайны төлбөрийг ОХУ Украйнд ТӨЛӨХГҮЙ, учир нь дайныг эхлүүлсэн "шалтгаан" нь фашизмыг устгах, фашист бус засгийг мандуулах байсан. Тэгээд ч Украйнаас болж гадаадад хадгалсан байсан ОХУ-ын хөрөнгөнөөс Европын Холбоо хууль бусаар өчнөөн ИДСЭН. Украйн хүүхдүүд хэдийнээ ОРОС хүүхэд болчихсон, ихэнх нь буцаж Украйнд ОЧИХГҮЙ, учир нь ямар хүүхэд тэр СҮЙРЧИХСЭН ЯДУУ Украйнд очьё гэх юм бэ? Харин тэр 890 мянган цэрэг амта өгсөн нь ДЭЭРХ ЗҮЙЛСИЙН төлөө өөрсдмйгөө золиосолсон, эдгээр баатруудын төлөө ОХУ бүх зүйлийг хийнэ, яг 1941-1945 оны дайны дараа шиг. Баатарлаг үйлс нь МАНДТУГАЙ! Монголын армийн анги нэгтгэл одоогийн 5-р сарын 9-нд Москвад очиж 80 жилийн жагсаалд оролцно гэсэн биздээ. Нэр төрийн хэрэг, муусайн фашистуудыг ялсан л юм чинь.
Иргэн [203.217.139.240] 2025-03-19 13:31:02
Эргүү дагз юу ч мэдэхгүй байж элдэв юм эрээчээд. Больж үз. Чам шиг нь ийм дүгнэлт хийдэггүй юм.
Зочин [98.43.18.126] 2025-03-19 12:28:36
Өарсдөө олигтой Орос англи хэл мэдэхгүй байж хүний олоод мэдсэнийг битгий шүүмжлээд бай. Эхлээд хэлний мэдлэгтэй боловсролтой болчих дараа олон юм хуцацгаа!!!! малнууд минь. Гадаад хэл мэдэхгүй бол үгүй ядаж Баабарын яриаг сайн сонсож тогтоож бай. Наад олгой толгойд чинь тус болно шүү тэнэг мангаруудаа.
Бабураас цааш сэтгэж чаддаггүй юм уу? [66.181.160.39] 2025-03-20 10:08:02
Бабар чинь тэгээд юү юм бэ? Бабураар толглйгоо бариулчихсан юм уу? Өөрийн толгой чамд байдаггүй юм уу? Миний толгой Бабартай Бабургүй сайн сэтгэж байгаа. Лав л чам шиг мангар биш.
Сэтгүүлч [175.177.46.22] 2025-03-19 11:41:40
Тэнэг ээ, эхлээд бичиг үсэгт тайлагд. Ядахдаа хэл гадарладаг бол. Ядахдаа орчуулгын программ ашиглаж юм уншиж сур, дараа нь сараач. Зоргоороо бурах цаг хугацаа чинь дууссан. Первоначальная причина гэж юу гэсэн үг вэ. ОХУ бол дэлхийн тэргүүлэх армитай цөмийн гүрэн. Нэг ч ОРЕШНИК харваагүй байна. Ард түмэн нь ёс зүйтэй, эх оронч. Барууныхан 10 жил бэлтгэсэн Украйны армийг дуусгаж, дайн энэ улсын ялалтаар өндөрлөж байна. Юун тарах, бутрах. Чиний өмнөөс ичиж, бас ийм бичээч байгаад гүн эмгэнэл илэрхийлж байна. Чи зүгээр л ганзагын найиаанд яв, ядахдаа өлсөхгүй.
Зочин [98.43.18.126] 2025-03-19 12:16:05
Чи өөрөө юу болоод байгааг мэдээгүй Олигтой гадаад хэл ч мэдэхгүй утаандаа хордсон улны халтар эсвэл Оросын ФСБ-гийн бэлтгэгдсэн монгол хлэний тролл байна. Өөр хэн ч биш. Хэрвээ нэг муу улны халтар монгол бол өөрийгөө хичээ. Ганзгын наймаагаа өөрөө хий. Ганзагын наймаан үе чинь аль хэдийн өнгөрөөд Интэенэтээс бараа авдаг болчихоод байхад чинь юу гээд хуцаад байгаа хулмастай Оросын суганы үс вэ? Чаддаг юм бол Курскт очоод Украйнуудтай байлдаач. Чадахгүй гөлөг штээ.
SET [175.177.46.22] 2025-03-19 10:44:30
USAN@yahoo.co.jpteneqg
Зочин [66.181.189.28] 2025-03-19 01:56:59
Америк украйнд буцалтгүй тусламж үзүүлээгүй нь трампийн хүн чанарыг сорьж
Цэрэг, дайн, зовлонг мэдэрсэн хүнээр бичүүлээч, редакци аа. [103.57.92.240] 2025-03-19 00:35:18
Энэ Амарсанаа цэрэгт алба хаасан юм бодов уу? Цэргийн академид сурсан юм болов уу? давшилт, ухралт, тактик, стратеги гэдгийг заалгуулж байсан юм болов уу? Цэрэгт алба хаагаагүй, дарь үнэрлэж үзээгүй, бусдыг болон өөрийн цусыг үзээгүй хүн бололтой. Энэ бүхнийг үзэчихээд элдэв зүйл бичээч.
Юу уншчив [66.181.190.131] 2025-03-18 21:54:20
Согтуу Слава орилоод байгаан бишүү
Зочин [66.181.186.250] 2025-03-18 21:27:09
ҮНЭНДЭЭ УНШААД УНШААД ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ ЭЭ ГЭЖ GOOGLE TRANSLATE ЮМУУ ХААШАА ЮМ. ЯДАЖ ЗАСААД УТГАЧИЛЖ ОРЧУУЛААЧЭЭ ЗҮГЭЭР Л ХОГ
Зочин [59.153.113.185] 2025-03-18 18:24:12
юугаа дэмийрээд байгаан шар хадны өвчтөн хүртэл солиорлоо тавьдаг мөн айхавтар ардчилал юм даа
Хэхэхэ [103.57.92.66] 2025-03-18 18:03:25
Ийм нохойн баасны сараачсан юмыг нийтлээд бж бх нь энэ САИТ бүрэн дампуурсанг илтгэнэ.Дахиж энэ нохойн баасны САИТруу шагайлтгүй шүү.!!!
Зочин [202.9.46.230] 2025-03-18 18:01:38
Хавар болоод хүмүүсийн юмнууд хөдлөөд байгаа бололтой, гэхдээ энэ хүний юм их хорлонтой хөдөлж байна, уг суурь нь өөрөө тун муу муухай бололтой.
зочин [202.21.100.61] 2025-03-18 17:10:45
Амарсанаа гэж нэрэндээ таарсан сэтгүүлч нэртэй хоосон толгой. Ядаж хэлгүй бол youtube руу орж Идэрбат болон бусад гадаад, дотоодын тоймч нарын яриаг үз гэж зөвлөе.Энэ сайт чгэж авах юмгүй болж дээ
Зочин [202.9.40.161] 2025-03-18 17:05:05
Гоё бичжээ
Аки [124.158.104.161] 2025-03-18 17:45:37
Амарсанаа зөв бичжээ. Яг л ийм явдал болно. Баяр хүргэе.
zochin [66.181.179.162] 2025-03-18 17:03:41
yag galzuu hunii udriin temdeglel
Z [101.100.178.98] 2025-03-18 17:00:07
Энэ зүйлийг бичсэн нөхөр чинь мэдрэл юмуу түүнийг нийтэлж бгаа нь бүр солиот ха3
Elii balai amarsanaa batsaan kkk [103.168.34.179] 2025-03-18 16:52:16
Yu bicheed bgaa malan batsaan be..galzuu hunii udriin temdeglel yum uu kkk esvel zuudelsen zuudee bicheed bgaa ork uu daa kkk
хүннү [202.55.188.92] 2025-03-18 16:48:23
Уучлаарай энэ дайн чиний санснаар болохгүй. Путинг дутуу үнэлж. Путинд “Орешник” байна түүнээс том нь байна.
Зочин [98.43.18.126] 2025-03-19 12:24:03
Аа тийм нөгөө Сармат пуужингынхаа түлшний асуудалыг олигтой шийдэж чадахгүй шахтандаа дэлбэрээд байгаа гэсэн шүү. ккк
Зочин [98.43.18.126] 2025-03-19 12:22:16
Ха Ха наад Орешник чинь хаа саагүй байна. Хэрэглээгүй л болохоос биш НАТОгоор дүүрэн балластик пуужингууд наад Орешник чинь байна. Илүү найрийвчлалтай Илүү хүчтэй нь байгаа. Баллистки пуужин гэдгийн учрыг сайн мэдэхгүй байж бас боловсролгүйгээ мэдэхгүй байж амныхаа зоргоор бурах юмаа энэ үхэр монгол улны халтарууд. Украйн одоо өөрсдөө пуужингээ хөгжүүлээд эхэллээ. Хэдхэн жилийн дараа наад Орешникийг чинь удахгүй хийгээд эхэлнээ тэнэг үхэрүүдээ.
Зочин [103.168.34.179] 2025-03-18 16:53:01
Yg tiim
Монгол [66.181.186.236] 2025-03-18 16:38:42
Энэ Амарсанаа гэдэг амьтан солиотой байхаа. Инээд хүрмээр, ямар ч логикгүй юм бичих юм. Ийм юмыг нь яах гэж нийтлээд байдаг юм бол..
Зочин [103.57.95.75] 2025-03-18 16:46:39
Харин тиймээ