Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал болно

2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
08:00 цагт:
"Өсвөрийн сэргийлэгч" зөвлөгөөн ДХИС-д болно. Холбогдох утас:91085550
09:00 цагт:
Хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилт, нэг хүүхдэд ноогдох дундаж зардлын нормативыг хэрэглэх, нутагшуулах асуудлаар Ялалт Плазад мэдээлэл өгнө. Холбогдох дугаар: 89017101
10:30 цагт:
"Монгол хүн ба эрсдэлийн боловсрол" аяны талаар ОБЕГ-аас мэдээлнэ.
11:00 цагт:
-Олон улсын гэрээ конвецид заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбоотой хэвлэлийн бага хурал ХЭҮК-ын байранд болно.
-Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэгийн нөхцөл байдал,хийгдэж буй ажил зэргийг ЭМЯ-аас танилцуулна. Холбогдох утас:91000379
-“Морин хуур” хүүхэлдэйн жүжгийг Монголын хүүхдийн ордонд нээнэ.
14:00 цагт:
БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.
14:30 цагт:
Монгол Улсын Засгийн газар-НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд болно.
15:00 цагт:
“Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гуравласан бүтээлийн нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Төв байр, Үнэт ховор номын музейд болно.
БУСАД
-Махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай, чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах,хураах, хадгалах технологи сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.
Орон нутагт:
19:00 цагт:
Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.
-“Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт болж буй Спортын их наадам үргэлжилж байна.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл