Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар буурав

Aдмин / Эдийн засаг

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний гурван сард 172.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 15.5 (8.2%) тэрбум төгрөгөөр буурсан тухай ҮСХ-ноос мэдээллээ.

Ингэснээр үнэт цаасны нийт гүйлгээний 28.2 (48.7тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 71.8 (123.8 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.

Үнэт цаасны гүйлгээний 28.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 28.6 хувийг компанийн бонд, 27.8 хувийг компанийн хувьцаа, 0.4 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна. Үнэт цаасны гүйлгээ 2025 оны гуравдугаар сард 64.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.2 (28.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 28.8 (80.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Арилжсан үнэт цаас 2025 оны эхний гурван сард 268.5 сая ширхэг болж , өмнөх оны мөн үеэс 290.4 (52.0%) сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 0.1 (390.0 мянган ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 99.9 (268.1сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.

Арилжсан үнэт цаас 2025 оны гуравдугаар сард 52.8 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 288.1 (84.5%) сая ширхгээр, өмнөх сараас 95.4 (64.4%) сая ширхгээр буурчээ.

ТОП-20 дундаж индекс 2025 оны гуравдугаар сард 51068.9 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 6717.7 нэгжээр өсөж , өмнөх сараас 1548.8 нэгжээр буурсан байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2025 оны 3 дугаарсард 12.8 их наяд төгрөгт хүрч , өмнөх оны мөн үеэс 1.1 (8.9%) их наяд төгрөгөөр өсөж , өмнөх сараас 604.9 (4.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээний 99.9 (12.8 их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.1 (19.1тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.88] 2025-04-16 16:24:39

Яваандаа монгол компаниудын гаргасан үнэт цаас хог болох байх. Чин үнэнээр ярихад монголд чин шударгаар үйлдвэрлэл үйлчилгээний бизнес хийж ашиг олох, хуримтлал үүсгэх боломж байхгүй. Зөвхөн төрийн бизнесийн оролцоотой, эсвэл газрын доорхи баялагт эзэн суусан олигархуудын компани л ашигтай байж магадгүй. Шулуухан дайн дажин нь болж, жинхэнэ мөн чанар нь ялгагдаж байр байрандаа ороосой, газар шороо зарсан баячууд газрын гаваар ороосой. Ард олны нуруу хэзээ тэнийх бол? Одоо манжийн дарлалаас дээрдэх юм алга.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.