СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, нэг айлын 2, 4, 5 настай охид өртөн, амиа алджээ

Д.Тулга / Орон нутаг

Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван бяцхан охин гэртэйгээ шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Онцгой байдлын газраас мэдээлснээр, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт (аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т) байшин шатаж хажуугийн байшин руу тархан шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Э (5 настай, эмэгтэй), Б (4 настай, эмэгтэй), Г (2 настай, эмэгтэй) нар өртөж нас баржээ.

Хаврын улиралд гал түймрийн эрсдэл өндөр тул холбогдох албаныхан иргэддээ аюулаас сэргийлж, үргэлж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.46] 2025-04-22 14:33:13

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.