Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.188.131] 2025-04-18 19:24:01
Яагаад нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах болсон бэ? Монголчуудын эрүүл мэнд ингэтлээ дорд орсон хэрэг үү? эсвэл эрүүл бус орчинд амьдраад, эрүүл бус хоол хүнс идээд энэ үү? ямар учиртай юу болоод байна вэ? Монголын ба Монголчуудын ирээдүй юу болоод байна вэ?
Зочин [66.181.187.227] 2025-04-18 16:28:54
Орон сууцныхан бөөр ба элэг шилжүүлэх хагалгаанд ордог юм уу? Дархлаа дарангуйлах эмээ нэгдүгээр эмнэлгээс авах гэж очиход дандаа гэр хорооллынхон эмчийн өрөөний үүдэнд хүлээгээд сууж байдаг.