Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

Aдмин / Орон нутаг

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 13-17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.


2025 оны 12-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр 18-23 хэм, Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2025 оны 12-р сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.