Өнөөдөр “Эх орончдын өдөр” тохиож байна

Aдмин / Улстөр

Өнөөдөр (2026.03.01) Монгол Улсад Монгол Ардын Нам байгуулагдсаны 105 жилийн ой, албан ёсоор тэмдэглэдэг “Эх орончдын өдөр” тохиож байна.

Одоогоос 101 жилийн өмнө С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоо нэгдэж, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулснаар Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээх түүхэн үйл явдал эхэлжээ.

Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан 1921 оны гуравдугаар сарын 1-нийг 2011 онд Монгол Улсын хуульд нэмэлтээр оруулж, улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон юм.

Энэ өдөр нь зөвхөн Монгол Ардын Нам төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчинд, эх орон, тусгаар тогтнол, ард түмэндээ чин сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр гэж үздэг уламжлалтай.

Монгол Ардын Намын удирдлагууд энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Мөн эх орончдын үйл хэргийг залуу хойч үедээ сурталчлан таниулж, бахархаж үлгэрлэх сэтгэл, эх оронч үзлийг төлөвшүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.