МАН-ын Бага хурал болно
2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт: “Экспорт монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт "Новотел" зочид буудлын хурлын танхимд болно.
09:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
10:00 цагт: МАН-ын бага хурал болно.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордны "А" танхимд мэдээлэл хийнэ.
10:00 цагт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно.
10:00 цагт: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн цуврал лекц “Монгол-Казахстаны харилцааны товч тойм, хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно.
11:00 цагт: XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва судлалын хүрээнд цуглуулсан “Жигзавын Дорждагвын баримтат өвийн шинжилгээ” үзэсгэлэн Монголын театрын музейд болно.
12:00 цагт: Кино урлагийн зөвлөлөөс салбарын найруулагчдыг хамарсан чөлөөт уулзалт зохион байгуулна.
13:00 цагт: Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
18:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач, МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэнгийн нээлт “Hue art gallery”-д болно.
19:00 цагт: "Э.Чойдог-100 жил" хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрт болно.
-Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилготой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг энэ сарын 28-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулж байна.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд гуравдугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн гуравдугаар сарын 16-ныг хүртэл Богд хааны ордон музейд гарна.
Орон нутагт:
Хөвсгөл: Цаа, цасны баяр болно.


































































Сэтгэгдэл