Сийярто: Унгар, Серби, Словак улс Украины “шантаж”-ийн эсрэг хамтран ажиллана

Aдмин / Гадаад мэдээ

Унгарын гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто "Унгарын MOL компани Оросын Газпром концерноос Сербийн Газрын тосны үйлдвэр (NIS) компанийн хяналтын багц хувьцааг худалдан авах нь Унгар, Серби, Словак гурван улсыг Украинаас ирж буй эрчим хүчний “шантаж”-д илүү тэсвэртэй болгоно" гэж мэдэгджээ.

Тэрбээр энэхүү мэдэгдлийг Сербийн уул уурхай, эрчим хүчний сайд Дубравка Джедович-Хандановичтай хийсэн уулзалтынхаа дараа гаргасан байна.

Сийярто Facebook хуудастаа “MOL Сербийн нефтийн компанийг худалдан авах хэлцлээ дуусмагц далайд гарцгүй гурван улс болох Словак, Унгар, Сербийн нефтийн зах зээлүүд уялдаа холбоотой ажиллаж эхэлнэ. Ингэснээр бид Украинаас ирж буй улс төрийн шантажаас бүр ч илүү хамгаалагдана. Мэдээж үүний тулд бид MOL компанид шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ” хэмээн бичжээ.

Тэрбээр мөн Сербийн сайдтай “Унгар-Сербийн хооронд баригдах нефть дамжуулах хоолойн төслийн бэлтгэл ажлыг цаашид эрчимжүүлэх”-ээр тохиролцсон талаараа мэдээлсэн байна.

Сийярто “Шинэ тээврийн маршрут нь манай орнуудын нефтийн хангамжийн аюулгүй байдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ” гэж онцолжээ. Уг маршрутаар Оросоос "Дружба" нефть дамжуулах хоолойгоор орж ирсэн түүхий нефтийг Унгараар дамжуулан Сербид хүргэхээр төлөвлөж байгаа аж.

NIS компанийн тухайд, Америкийн хориг арга хэмжээнд өртсөний улмаас Оросын эзэмшигчид нь өөрсдийн хөрөнгийг зарахад хүрчээ. 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Сангийн яам NIS болон түүний гол хувьцаа эзэмшигч "Газпром нефть"-ийг хоригийн жагсаалтад оруулсан байна.

NIS, MOL болон Газпром хэлцлийн нөхцөлийг тохиролцсон бөгөөд уг гэрээг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагатай байгаа аж.

Унгар, Сербийн сайд нарын уулзалт АНУ-ын Вашингтон хотноо болж, тэд АНУ болон Зүүн Европын орнууд хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаарх олон улсын бага хуралд оролцсон байна.

Сийярто энэхүү айлчлалынхаа үеэр Украинаас Оросын нефтийг “Дружба” хоолойгоор дамжуулахыг хааснаар үүссэн улс төрийн шантажийн талаар Дональд Трампын засаг захиргаанд мэдээлэхээ дурджээ. Тэрбээр энэ асуудлыг АНУ-ын эрчим хүчний сайд Крис Райт, мөн байгалийн нөөц хариуцсан дотоод хэргийн сайд Дуглас Бергам нартай хийх уулзалтуудаар хөндөнө гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.