Х.Нямбаатар яагаад сандарч эхлэв?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сүүлийн үед ихэд цочоотой мэт үг, үйлдэл олонтаа гаргах болов.
Намайг муулуулах гэж хотын төвийн оффис болгонд баг ажиллаж байна л гэх, асуулт асуусан сэтгүүлчдийг чи ч тэр компаний захиалгынх, тэр ч энэ компаний төлбөртэй л гэх, тэгсэнээ гэнэт юу болов гэмээр зөөлөрч, ер нь би хуцсан нохой болгон руу чулуу шидэхгүй л гэнэ. Мөн хэвлэлийнхэнд таатай бус ханддаг гэдгээрээ зартай тэрээр гэнэт л хэд хэдэн ярилцлагын нэвтрүүлэгт оров.
Үүнтэй зэрэгцэн, захиалгаар бусдыг харлуулдаг гэдгээрээ зартай хэд хэдэн сэтгүүлчид гэнэт УИХ-ын гишүүн, Хот Байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын Сайд Э.Бат-Амгалан руу дайрсан үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээллийг сэвж эхлэв.
Удалгүй мах хулгайд алдагдсан байна гэхэд юун гуя гэдэг онигоо шиг Х.Нямбаатар ч өөрөө гарч ирэн, Э.Бат-Амгалан руу дайрсан зүйлсийг жиргээнд бичих нь тэр ээ. Яагаад Х.Нямбаатар дарга маань ингэтлээ их сандрах болов.
Тун удахгүй Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, даргаа сонгох юм байна. Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн дийлэнхи нь нэгэнт МАН дахь нүүрсчдийн бүлэглэл нуран унаж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тэдэнтэй ойр хамтран ажиллаж байсан Х.Нямбаатар ч намын ажлаа өгөх нь зөв гэж үзэж буй гэнэ.
Нөгөө талаас Нийслэлийн МАН-ын хорооны даргад Э.Бат-Амгаланг дэмжих жирийн гишүүдийн тоо олон байгаа бололтой. Иймээс ч намын гишүүдийнхээ шаардлагаас айсан Х.Нямбаатар өөрийгөө магтаж нэг, өрөөлийг муулж нэг үзэж буй бололтой.
Эх сурвалж: SONIN.MN
Б.БАЛЖИР

































































Сэтгэгдэл
Битгий бантагнуул. [202.126.88.90] 2026-02-25 09:58:14
Сайндаа л 2028 оны хавар хүртэл л хотын дарга байна ш дээ. Битгий сандаргаач, хэвнээс нь битгий гаргаач. Хэвээ алдвал улс төрлүү ороод бас бантан хутгана шүү. Заваарсан л юм болно.