Хадгаламж өмнөх оныхоос нэмэгдсэн ч өнгөрсөн сарынхаас багасжээ

Aдмин / Эдийн засаг

Төгрөг болон валютын хадгаламж энэ оны нэгдүгээр сард 2025 оны мөн үеийнхээс нэмэгдсэн ч өмнөх сарынхаас багассан байна.
Тодруулбал, төгрөгийн хадгаламж 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26 их наяд төгрөг болсон нь 2025 оны мөн үеийнхээс 20 хувь буюу 4.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.2 хувь буюу 52.1 тэрбум төгрөгөөр багасжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн хадгаламжийн 83 хувь буюу 21.6 их наяд төгрөг нь иргэдийнх, 17 хувь буюу 4.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх ажээ.

Валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.1 хувь буюу 777.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 2.2 хувь буюу 123.5 тэрбум төгрөгөөр багассан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.