Н.Учрал: Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй

Aдмин / Улстөр

МАН-ын Бага хурлын II хуралдааны эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавилаа. Тэрээр энэ үеэрээ: " Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя." гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.199] 2026-02-27 13:44:55

Мууг дагавал могойн хорлол гэдэг Булгантуяа л харамсалтай, бусад нь ч яамай. Тэр Амундра бас МАН гишүүн болчихсон намираад авсаан.

Залуу нь ахмад гишүүдээ хөөж болдог юм уу? [103.229.123.97] 2026-02-27 13:37:10

Тэгээд ихэнх нь Учралаас илүү хугацаагаар МАН-ын гишүүн байгаа биздээ. “Үгүй” гээч.

Эд нар МАН-ын л жинхэнэ гишүүдийн нэг хэсэг биздээ? [103.229.123.97] 2026-02-27 13:34:48

Өөрийн намын гишүүнийг ЯАЛАА гэж намаасаа зайлуулж хөөдөг юмб? Сайхан нэртэй байхад нь нэрийг нь ашиглаж ашиглачихаад, муу нэртэй болохлээр нь “чи зайл, алга бол” гэдэг чинь ЯМАР ЗАН юм? Ардчилсан улсад ингэж болдог юм уу? Дээрх хүмүүс чинь тэгээд улс төрийн эрхээ ЯАЖ хэнтэй нийлж хэрэгжүүлэх юм? МАН ингэж новширч болохгүй ш дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.