Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн.

Айлчлалын хүрээнд тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, чухал эрдэс бодис болон түүхий эд, онцгой байдал зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсны нэг нь дээрх хэлэлцээр байсан юм.

Хэлэлцээр батлагдсанаар манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдлээ.

Хэлэлцээр нь хоёр улсын гадаад худалдаа өргөжих, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспорт нэмэгдэх ач холбогдолтой.

Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг түнш орон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.