Хүлээлгийн хугацааг гурван сар болгон богиносгожээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс энэ сарын 15-наас эхлэн монгол иргэдийн виз мэдүүлэхтэй холбогдуулан хэд хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ.
Тухайлбал, Визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурав болгож богиносголоо. Ингэснээр монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш гурван сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болж байна. Мөн Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг Солонгосын виз мэдүүлгийн төвд нээж ажиллуулахаар болсон бөгөөд монголчууд эмчилгээний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн СВМТ-д хандан мэдүүлэх шаардлагатай аж.
Үүнээс гадна өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”-ыг бий болгожээ. Түүнчлэн өмнө нь эмчилгээний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг есөн эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр “Монгол хьюндай”, “Агапе” христийн эмнэлэг нэмэгдсэнээр 11 болсон байна.
Шинэчлэлүүдтэй холботой мэдэллийг Солонгосын виз мэдүүлгийн төвийн албан ёсны цахим хуудсаас авахыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.








.png)
























































Сэтгэгдэл