АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ.

Ташрамд дурдахад Д.Пүрэв-Очирыг хангалтгүй ажилласан гэж Булган аймгийн ИТХ дүгнэсэн гэдэг мэдээлэл олон нийтэд түгээд буй.

ЭХ СУРВАЛЖ: UBN.MN


Сэтгэгдэл

Зочин [43.228.128.60] 2025-12-11 17:40:36

Хууль зөрчсөн бол тэр үндсэн хууль цэц нтр нь шийдвэрээ гаргах байлгүй дээ. Гаргахгүй байна гэдэг нь асуудалгүй л гэж байгаа байх даа. Цогтгэрэл том намын дарга байж жижиг хийцгүй, алиа салбадайнуудынхаа даалгавараар, бодлогогүй бичиг бичиж л байдаг. Морь унасан толгойгүй хүн аятай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.