УИХ-ын гишүүн Б.Уянгад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг, Б.Найдалаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг өгнө гэжээ

Aдмин / Улстөр

Хаврын улс төрийн ид халалт сүүлийн өдрүүдэд өндрөө авч байна. Өнөөдөр л гэхэд МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар салам хэрэлдсэн нь улс төрийн хүрээнийхэнд хэдийн ил боллоо.

Үүн шиг хор найруулга, хэрүүл зодоон хөшигний ард ид өрнөж байгаа аж. Тухайлбал, Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын зарим гишүүдэд сандал суудал амлаж, улс төрийн хор найруулгыг хийгээд эхэлсэн байна.

Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Уянгад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг, УИХ-ын гишүүн Б.Найдалаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг өгнө хэмээн амлажээ.

Иймээс УИХ-ын гишүүн Б.Найдалаа тэргүүтэй ХҮН намынхан өнөөдөр тохиолдлоор Төрийн ордонд мэдээлэл хийгээгүй нь тодорхой болж байна. Учир нь тэд мэдээлэл хийхдээ АН-ын дарга Лу.Гантөмөр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарыг огцруулахыг шаардсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Уянга ураны сэдвийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас холдуулж, замыг нь засахын тулд “Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Одонтуяа нарыг ураны төслийн газар дээр ажилла” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад буй ураны сэдвийг Ураны төслийн ажлын хэсгийн дарга Н.Учралаас холдуулж, Ц.Туваан, С.Одонтуяа нарт наах гэсэн санаархал хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Уянга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд ураны төслийг дэмжигч гишүүдийн нэг юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.31] 2025-04-21 22:18:15

Нүүрсчид Учрал, Дамдинням, ХҮН хогийн Найдалла гэх мэт хурган улстөрчид албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахааргүй үхэн хатан зүтгэж байх шивдээ хулгайчууд

Зочин [139.5.217.189] 2025-04-21 21:44:06

Гэрийн даалгавар хийхэд маш их тус боллоо XD lmao


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.