Хот орчмын чиглэлийн үйлчилгээнд 10 шинэ автобус явуулна

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг худалдан авч, хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна.

Тодруулбал, уг их багтаамжийн 10 автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглана. Шинэ автобус 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай.

Б.БАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.227] 2025-04-18 16:37:41

Ингээд л монголчууд нөгөө муулаад байдаг хятадуудаасаа хараат байгаа биз дээ.

Зочин [86.85.55.114] 2025-04-18 17:06:18

Бүх дэлхий хараат билээ Хятадаас. Чи тэгээд өөр аль улсаас боломжийн үнээр боломжийн автобус авах вэ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.