ЧУУЛГАН: Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилох эсэх асуудлыг хэлэлцэж, 92.3 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 110 гишүүн оролцсон буюу ирц 90 хувьтай байлаа. Улмаар 68 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, 28 гишүүн үг хэлэв.
Албан ёсоор үүрэгт ажилдаа орсон шинэ Ерөнхий сайд хамгийн эхэнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилох юм.
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.166] 2025-06-13 06:17:01
энэ ч удахгүй дээ 10 сард дараагийн ээлж хоолондоо орно